» ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ

ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ

Эрчим хүчний тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу дараах төрлийн тусгай зөвшөөрлүүдийг хуулийн этгээдэд Эрчим Хүчний Зохицуулах Хороо, аймаг нийслэлийн зохицуулах зөвлөлөөс олгодог.

Үүнд:

1.Эрчим хүчний барилга байгууламж барих

2.Цахилгаан үйлдвэрлэх

3.Дулаан үйлдвэрлэх

4.Цахилгаан дамжуулах

5.Дулаан дамжуулах

6.Диспетчерийн зохицуулалт хийх

7.Цахилгаан түгээх

8.Дулаан түгээх

9.Эрчим хүчээр зохицуулалттай хангах

10.Эрчим хүчээр зохицуулалтгүй хангах

11.Цахилгаан импортлох, экспортлох

12.Хийгээр хангах

>>Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг татах<<
Тусгай зөвшөөрлүүдтэй холбогдол бүхий дэлгэрэнгүй тайлбар, мэдээллүүдийг Эрчим хүчний тухай хуулийн 12-25 дугаар зүйлд тодорхой тусгаж өгсөн байдаг.

>>Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх материал татах<<
Улсын хилийг дайран өнгөрөх шугам, 5 МВт-аас дээш хүчин чадалтай эрчим хүчний барилга байгууламж болон дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэдэг эрчим хүчний эх үүсвэр барих, диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрснөөр Эрчим Хүчний Зохицуулах Хорооноос олгодог бол иргэн, хуулийн этгээд байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй, хүн амын хэвийн амьдралд хохирол учруулахааргүй аргаар, зөвхөн өөрийн хэрэгцээг хангах зорилгоор 1.5 МВт хүртэл хүчин чадалтай эрчим хүчний эх үүсвэр, түүний дамжуулах, түгээх шугам барьж ашиглахад тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй.

Эрчим хүчний зохицуулах хороо одоогоор 96 хуулийн этгээдэд 203 тусгай зөвшөөрлийг олгож тэдгээрийн үйл ажиллагаанд Эрчим хүчний тухай болон Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд заасан зохицуулалтыг хийж байна.

E-license цахим систем

Эрчим хүчний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой өргөдөл, хүсэлт хүлээн авах болон тусгай зөвшөөрлийг сунгах, тусгай зөвшөөрлийг нөхцөл, шаардлагын тайланг оруулах, дүгнэх иж бүрэн цахим систем нэвтрүүлсэн.

E LICENSE цонх руу шилжих<<