» Санал хүсэлт, өргөдөл, гомдол

Санал хүсэлт, өргөдөл, гомдол

  • Хэрэглэгч нь ЭХЗХ-нд өргөдөл, гомдол гаргахаас өмнө цахилгаан, дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах ТЗЭ-д албан ёсоор амаар буюу бичгээр хандан, өргөдөл, гомдлоо хянан шийдвэрлүүлж, хариуг нь мөн бичгээр авсан байна. ТЗЭ-ээс хуульд заасан хугацаанд албан ёсоор хариу өгөөгүй бол ЭХЗХ-нд хандаж болно.
  • Хэрэглэгч болон ТЗЭ нь өргөдөл, гомдлоо энгийн, ойлгомжтой, гаргацтай бичиж, өөрийн нэр, хаяг, холбоо барих утасны дугаар, хариуцагч талыг тодорхой зааж, ТЗЭ-ээс өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар тайлбар, хариу болон бусад холбогдох баримт бичгүүдийг хавсарган ЭХЗХ-нд хүлээлгэн өгнө.
  • Хэрэглэгчийн өргөдөл, гомдлыг 30 хоног, нийтлэг өргөдөл, гомдол болон ТЗЭ-д хоорондын маргааныг 45 хоногт тус тус шийдвэрлэнэ.

Хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж 2а

Утас: 976-11-320126

Факс: 976-11-319335

Хэрэглэгч та өргөдөл, гомдлоо албан ёсоор бичгээр ЭХЗХ-нд ирүүлэх эсвэл info@erc.gov.mn и-мэйл хаягаар илгээнэ үү.


Холбоо барих

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРОО
Хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
Их сургуулийн гудамж 2а
Утас: 976-11-320126
Факс: 976-11-319335
И-мэйл: info@erc.mn
Вэб сайт: www.erc.mn