Хорооны 2018 оны зорилт

ҮНДСЭН ЗОРИЛГО:
Эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагаа, салбарын санхүү эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, үр ашгийг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих, эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх болон хангагч хэрэглэгчийн эрх ашгийг тэнцвэртэй хамгаалахад чиглэсэн зохицуулалттай, өрсөлдөөнт зах зээлийн тогтолцоог бүрдүүлнэ.

ЗОРИЛТ:
Эрчим хүчний зохицуулах хороо нь үндсэн чиг үүрэг, зорилгын хүрээнд 2018 онд дараах зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллана. Үүнд:
  • Нэг. Эрчим хүчний салбарын хэмжээнд 2018 оныг "Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн жил” болгож холбогдох арга хэмжээг авч ажиллах;
  • Хоёр. Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн техник, эдийн засаг, үр ашгийн бодлогын хэрэгжилтэд хяналт тавих; 
  • Гурав. Эрчим хүчний урамшуулалт зохицуулалтын тогтолцоог нэвтрүүлэх, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах;
  • Дөрөв. Цахилгаан эрчим хүчний өрсөлдөөнт зах зээлийн загварт шилжих эрх зүйн орчныг бүрдүүлэх;
  • Тав. Хорооны хөгжлийн стратеги, хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх, Хорооны үйл ажиллагаанд мэдээллийн технологийн нэгдсэн удирдлагын системийг нэвтрүүлэх;