» » Салхины нөөцийн хэмжилт

Салхины нөөцийн хэмжилт

2015 оны 09 сарын 14,    201
Говьсүмбэр аймгийн Чойр сумын ойролцоо салхин парк байгуулах зорилготой салхины нөөц тодорхойлох нарийвчилсан хэмжилтийн ажлыг 2009 оны 10 дугаар сараас хийж эхэллээ.   Дэлхийн нийт эрчим хүчний хэрэгцээний 1.5 хувийг салхины эрчим хүчээр хангаж байгаа нь бусад улс орнууд энэ төрлийн эх үүсвэрийн хэрэгцээ шаардлагад ихээхэн анхаарал хандуулж байгааг харуулж байна. Монгол улсыг хөгжүүлэх сангийн болон Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2006-2008 онуудад алслагдсан зарим сумдын төвийг салхин болон салхи бусад эх үүсвэртэй хосолсон системээр хангасанаар манай улсын салхины эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 3.3 МВт хүрээд байна. Цаашид энэ тоог 2020 он гэхэд 290 МВт хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Говьсүмбэр аймгийн Чойр сум нь газар зүйн хувьд дэд бүтцийн дагуу байрлалтай бөгөөд төвлөрсөн эрчим хүчний системд шууд холбогдон ажиллах бүрэн боломжтой. Энэ давуу талыг ашиглан ачаалал ихтэй системүүдийг дэмжиж ажиллах байгаль орчинд халгүй салхин парк байгуулах нь нэн тохиромжтой юм.