» » “Эрчим хүчний зохицуулалтын эрх зүйн орчин” сэдэвт сургалт зохион байгууллаа

“Эрчим хүчний зохицуулалтын эрх зүйн орчин” сэдэвт сургалт зохион байгууллаа

2014 оны 03 сарын 24,    243

Эрчим хүчний зохицуулах хорооноос Аймаг, Нийслэлийн зохицуулах зөвлөлийн дарга, орон тооны болон орон тооны бус гишүүдэд зориулан "Эрчим хүчний зохицуулалтын эрх зүйн орчин” сэдэвт 2 өдрийн сургалтыг зохион байгуулж 21 Аймаг, Нийслэл хотын зохицуулах зөвлөлийн  нийт 45 гишүүд хамрагдав. Сургалтын зорилго нь Аймаг, Нийслэлийн зохицуулах зөвлөлийн гишүүдэд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын хүрээнд эрчим хүчний зохицуулалтын зарчим, дулаан хангамжийн системийн ажиллагаа, тусгай зөвшөөрөл, түүний нөхцөл шаардлага, хяналт шинжилгээ,  үнэ тариф тооцох аргачлал, үнэ тарифын саналыг хянах, шалгах, батлах үйл ажиллагаа, аж ахуйн харилцааны дүрэм, түүний ач холбогдол, гомдол маргааныг шийдвэрлэхэд  чиглэгдэж байв. Мөн Улсын Архивын Ерөнхий Газрын мэргэжилтэн Б.Алтанцэцэг "Албан хэрэг хөтлөлтийн заавар, баримт бичгийн стандартын үндсэн ойлголт”-ын талаар хичээл зааж, сонирхсон асуултанд хариулав.

Хорооны дарга бөгөөд Ерөнхий зохицуулагч С.Отгонбаяр болон зохицуулагчид сургалтанд хамрагдсан нийт гишүүдэд сертификат гардуулан  эрчим хүчний хангамжийн Төрийн зохицуулалтыг орон нутагт амжилттай хэрэгжүүлэн ажиллахад нь амжилт хүсэв.

Ажлын алба