» » Аукционы зах зээл

Аукционы зах зээл

2015 оны 09 сарын 07,    244

Цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлтийг ашиглан үйлдвэрлэгчдийн дунд үнэ хаялцуулан өрсөлдүүлэх  замаар цахилгаан эрчим хүчийг худалдах зах зээлийг аукционы зах зээл гэж тодорхойлж байна.

Нэгдсэн систем (ТЭХС)-ийн хувьд цахилгаан худалдах хамгийн бага үнээр биш  харин худалдах тарифыг хамгийн их хувиар бууруулсан үйлдвэрлэгчид нийлүүлэх эрхийг түрүүлэн олгож байгаа нь тарифын их ялгаатай цахилгаан станцуудад зах зээлд оролцох тэгш боломжийг олгож байгаа юм. Түүнчлэн манай улсын цахилгааны зах зээлийн онцлог байдлаас хамааран Аукционы зах зээлийг хэрэглээний өсөлтөд тулгуурлан явуулж байгаа билээ.

Аукционы зах зээл дээр 2013 онд 212.0 мян.кВт.ц цахилгааныг үйлдвэрлэгч энергийн тарифаа 0.03 хувиар бууруулан оролцсон байна.

» Цахилгааны өрсөлдөөнт зах зээлийн түр дүрмийг татах «