» » Спот зах зээл

Спот зах зээл

2015 оны 09 сарын 07,    468

Спот зах зээл нь цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн диспетчерийн графикийн төлөвлөлтийн ба бодит нийлүүлэлтийн зөрүүн дээр үүсгэсэн зах зээл юм.

Спот зах зээлийг ажиллуулснаар дулааны цахилгаан станцууд диспетчерийн графикийн зөрчил, доголдол гаргахгүй байх, гаргасан тохиолдолд зах зээлийн зарчмаар эдийн засгийн хариуцлага хүлээх бөгөөд энэ нь харилцаанд оролцогч 2 компанийн аль өндөр үнээр худалдах арилжаа хийгддэг болно.

Энэхүү зах зээл дээр 2014 онд 471.5 сая төгрөгийн өртөг бүхий 4642.7 мян.кВт.ц цахилгаан эрчим хүчний арилжаа үйлдвэрлэгчдийн хооронд хийгдсэн байна.

Тайлант хугацаанд Спот зах зээл дээр "ДЦС-4” ТӨХК 367.2 сая төгрөгийн ашигтай, "ДЦС-2” ТӨХК 32.2 сая төгрөгийн, "ДЦС- 3” ТӨХК 313.2 сая төгрөгийн, "ДДЦС” ТӨХК 2.6 сая төгрөгийн, "ЭДЦС” ТӨХК 19.3 сая төгрөгийн тус тус алдагдалтай ажилласан байна. Спот зах зээл дээрх өглөг оны эхний үлдэгдлээс 166.2 сая төгрөгөөр, авлага 166.2 сая төгрөгөөр нэмэгдсэн байна.

» Цахилгааны спот зах зээлийн дүрмийг татах «