» » Нэг худалдан авагчтай загвар

Нэг худалдан авагчтай загвар

2015 оны 09 сарын 07,    1028

ЭХЗХ-ын үндсэн үүргийн нэг бол тус салбарыг зах зээлийн харилцаанд шилжүүүлэх явдал юм. Өнөөдрийн байдлаар ТЭХС-д цахилгааны "Нэг худалдан авагч” бүхий үндсэн зах зээл болон спот, аукционы зах зээлээр дамжин арилжаа хийгдэж байна.

Нэг худалдан авагч нь төвийн бүсийн 5 дулааны цахилгаан станц, Салхит салхин цахилгаан станцаас болон ОХУ-аас импортоор цахилгаан эрчим хүчийг худалдан авч, 11 цахилгаан түгээх сүлжээ компанид цахилгаан эрчим хүчийг дамжуулан борлуулах бөгөөд Нэг худалдан авагчийн үүргийг "ЦДҮС" ТӨХК 2002 оны 9 дүгээр сараас хэрэгжүүлсээр ирсэн.

Төвийн бүсийн хэрэглэгчдээс цуглуулсан цахилгааны орлогыг Тэг үлдэгдэлтэй орлогын дансууд болон нэгдсэн дансаар дамжуулан урьдчилан тогтоосон хувь хэмжээний дагуу банк нь үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгчдийн дансанд өдөр бүр автоматаар хуваарилж байна. Энэхүү хувь хэмжээг эрчим хүчний төлбөрийн мөнгөний урсгалын зохицуулалтад хамрагдагч 11 тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн төлөөлөл оролцсон "Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хурал"-аар хэлэлцэн урьдчилан тогтоож, мөрдүүлж байна.

 

Нэг худалдан авагчтай загварын схем

 

Нэг худалдан авагчийн орлого төвлөрүүлэлт