» » 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн зуны их засвар үндсэндээ дуусч энэ сарын 15 наас халаалтыг залгана

2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн зуны их засвар үндсэндээ дуусч энэ сарын 15 наас халаалтыг залгана

2015 оны 09 сарын 22,    184
2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн зуны их засвар үндсэндээ дуусч энэ сарын 15 наас халаалтыг залгана2015 оны 05 дугаар сарын 26 наас 08 дугаар сарын 30 ны хүртэлх хугацаанд зуны их засварын ажлуудыг хийж гүйцэтгэн үндсэндээ дуусч байгаа ба компанийн хөрөнгөөр болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 10 байршилд шугам өргөтгөх, шинэчлэх зэрэг ажлуудыг хуваарийн дагуу хийх гүйцэтгэн энэ сарын 15 наас орон сууцны халаалтыг төлөвлөгөөт хугацааны дагуу өгөхөд бэлэн боллоо. Байгууллага, аж ахуйн нэгжтэй байгуулах  " Дулааны эрчим хүчээр хангах, хангагдах" гэрээний биелэлт 60 орчим хувьтай байгаа ба энэ сарын 30 ний өдөр гэхэд гэрээ байгуулалт дуусан аж ахуйн нэгж байгууллагын халаалтыг 10 дугаар сарын 1 ний өдрөөс залгах юм. Энэ жилийн хувьд шинээр дулааны эрчим хүчээр хангагдах хүсэлтэй иргэд, байгууллагын техникийн нөхцөл хүссэн материалуудыг хүлээн авч шийдвэрлэн цахим хуудсаар мэдээлэн хариуг өгсөн ба та бүхэн http://ubds.energy.mn/Modules/ubt/default.aspx?id=1 линкээр орж тодорхой мэдээллийг авна уу. Мөн халаалт болон халуун ус тасалдах доголдохтой холбоотой гомдол санал хүсэлтийг шуурхай удирдлагын 70047005 дугаарын утсаар 24 цагийн туршид хүлээн авч шийдвэрлэж байна.