» » Эрчим хүчний салбарын инженер техникийн ажилтнуудын зөвлөгөөн - 2017” эхэллээ

Эрчим хүчний салбарын инженер техникийн ажилтнуудын зөвлөгөөн - 2017” эхэллээ

2017 оны 05 сарын 11,    85

Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан "Эрчим хүчний салбарын инженер техникийн ажилтнуудын зөвлөгөөн - 2017” зөвлөлгөөн  энэ  сарын 10-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Зөвлөлгөөнд эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн нийт 56 үйлдвэр, компанийн 250 орчим инженер техникийн ажилтнууд оролцож байгаа юм.

Салбарын амин судас болсон мэргэжилтнүүд Монгол Улсын эрчим хүчний системийн өнөөгийн төлөв байдал, хэрэглээ, системийн горим ажиллагаа, аюулгүй байдал, салбарт хэрэгжиж буй бүтээн байгуулалт, төр, хувийн хэвшлийн үйлдвэр компаниудад тулгамдаж байгаа асуудлууд, тэдгээрийг зөв зохистой шийдвэрлэх тухайд санал бодлоо солилцож, бодлого зорилтоо тодорхойлно. Энэхүү зөвлөлгөөнд Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүчний хэмнэлтийн хэлтсийн дарга Ц.Атаржаргал оролцож, инженер техникийн ажилтнуудад Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль тогтоомж, түүний хэрэгжилтийн хүрээнд хийгдэж буй ажлуудыг танилцууллаа.