» » Эрчим хүчний салбарын спортын их наадмын шилдгүүд тодорлоо

Эрчим хүчний салбарын спортын их наадмын шилдгүүд тодорлоо

2017 оны 05 сарын 11,    1649

Монгол Улсад эрчим хүчний салбар үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ойн хүрээнд спортын наадам зохион байгуулж, өчигдөр /2017.05.11/ шилдгүүдээ тодруулж, шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Энэхүү хаалтын үйл ажиллагаанд Эрчим хүчний сайд П.Ганхүү, дэд сайд Д.Гантулга, Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Э.Түвшинчулуун тэргүүтэй эрчим хүчний салбарын удирдлагууд оролцсон юм.

 

Эрчим хүчний салбарын спортын их наадмын шилдгүүд тодорлоо

 Эрчим хүчний салбарын Спортын их наадамд нийтдээ 41 байгууллагын 1000 гаруй тамирчин гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, ширээний теннис, билльярд зэрэг таван төрөлд өрсөлдсөнөөс багийн дүнгээр "ДЦС-4” ТӨХК тэргүүлж,"Эрчим хүчний салбарын спортын их наадам 2017” цомын эзэн боллоо. Харин хоёрдугаар байранд "УБЦТС” ТӨХК, гуравдугаар байранд "Хасу мегаватт” ХК орлоо.

 

Эрчим хүчний салбарын спортын их наадмын шилдгүүд тодорлоо

 

Эрчим хүчний салбарын спортын их наадмын шилдгүүд тодорлоо

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд П.Ганхүү спортын наадмыг хааж, үг хэлэхдээ "Дөрвөн өдөр үргэлжилсэн спортын их наадамд салбарын 41 байгууллагын 1000 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорьж, хамт олны эв нэгдэл, эрүүл үйлсэд бусдыгаа уриалж идэвхтэй оролцлоо. Спортын ноён оргилд нэр алдраа тамгалж, эх орон тив дэлхийд алдраа дуурсгасан их түүхийн эзэд Эрчим хүчний салбараар овоглодог бөгөөд бидний дундаас Олон улсын хэмжээний мастер 15, Спортын мастер 70 гаруй төрсөн нь Эрчим хүчний салбарын бахархам их амжилт юм. Эрчим хүчний салбарын спортын наадамд идэвхтэй оролцож, байгууллагынхаа нэр хүндийг өндөрт өргөсөн тамирчид, баг хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлж, Та бүхэндээ баяр хүргэе. Мөн спортын их наадмыг зохион байгуулахад идэвх санаачлагатай оролцож, нэгэн зорилгын төлөө нэгдэж ажилласан үйлдвэр компанийн удирдлагууд болон тэмцээнийг өндөр хэмжээнд зохион байгуулсан Эрчим хүчний яамны хамт олондоо баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье. Та бүхэн эх орон, тив дэлхийд үзүүлдэг амжилтаа ахиулж, салбарын төдийгүй Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж явахын ерөөлийг өргөн дэвшүүлье. Монгол Улсын гал голомт мөнхөд мандан бадрах болтугай” гэв.