» » Эрчим хүч хэмнэлтийн жишиг төслийг хэрэгжүүлж эхэллээ

Эрчим хүч хэмнэлтийн жишиг төслийг хэрэгжүүлж эхэллээ

2017 оны 05 сарын 12,    399

Энэ сарын 11-ний өдөр Эрчим хүчний зохицуулах хороон дээр Эрчим хүчний зохицуулах хороо, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага, Олон Улсын зөвлөх үйлчилгээний "PWC” компанийн удирдлага, эрчим хүчний хэмнэлт хийж ажиллах үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн төлөөллийн хамтарсан уулзалт, Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх эрчим хүчхэмнэлтийн жишиг төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо.

Эрчим хүч хэмнэлтийн жишиг төслийг хэрэгжүүлж эхэллээ

Эрчим хүчний зохицуулах хороо, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, хамтын ажиллагааны хүрээнд Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх эрчим хүч хэмнэлтийн жишиг төслийг хэрэгжүүлж эхэллээ. Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх, үүрэг хүлээсэн хэрэглэгчид болон эрчим хүчний аудиторуудад мэргэжлийн тусламж дэмжлэг үзүүлэх, сургалт явуулах, судалгаа хийх энэхүү төслийн санхүүжүүлэгчээр Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага ажиллаж байгаа бөгөөд гүйцэтгэгчээр Олон Улсын зөвлөх үйлчилгээний "PWC” компани шалгарчээ. Олон Улсын зөвлөх үйлчилгээний "PWC” компани нь эрчим хүч хэмнэх үүрэг хүлээн ажиллаж байгаа 120 гаруй аж ахуйн нэгжээс сонгогдсон 15 компанид цахилгаан болон дулааны эрчим хүчний аудит хийж, эрчим хүч хэмнэх ажлын төлөвлөгөө гаргаж ажиллах юм. "PWC” компани нь дэлхийн 159 оронд салбартай, нийтдээ 213 000 ажилтантантай, салбартаа орлогоороо тэргүүлэгч байгууллага юм байна.

 

Эрчим хүч хэмнэлтийн жишиг төслийг хэрэгжүүлж эхэллээ

 Уулзалтын үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, "Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал Д.Бямба-Очир нар Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх эрчим хүч хэмнэлтийн жишиг төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.

 

Эрчим хүч хэмнэлтийн жишиг төслийг хэрэгжүүлж эхэллээ

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан "Энэхүү төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, санхүүжүүлэн ажиллаж буй Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагад дахин талархсанаа илэрхийлж, төслийг хэрэгжүүлэхээр сонгогдсон аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, төлөөллөөс аудитын багийг дэмжиж, идэвхтэй хамтран ажиллах, цаашид аудитын зөвлөмж дүгнэлтийг хэрэгжүүлэх тал дээр онцгой анхаарч, бусад хэрэглэгчдэд таниулан сурталчлах, сайн үлгэр жишээ болж, манлайлан ажиллана гэдэгт итгэж байна” хэмээн уулзалтад оролцогчдод хандан онцлон тэмдэглэж байсан юм. Олон Улсын зөвлөх үйлчилгээний "PWC” компани  эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр мэргэшсэн олон улсын аудиторуудыг  Энэтхэг улсаас урьж авчирсан бөгөөд нийтдээ 95 хоногийн хугацаанд дээрх 15 байгууллагад аудит хийж, мэргэжлийн зөвлөгөө өгөх юм байна.