» » НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 72 ДУГААР СУРГУУЛЬ ДЭЭР САРЫН АЯНЫ ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 72 ДУГААР СУРГУУЛЬ ДЭЭР САРЫН АЯНЫ ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2017 оны 05 сарын 16,    146

2017 оны 3 дугаар сард Эрчим хүчний зохицуулах хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хооронд Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Энэхүү санамж бичгийн хүрээнд Дэд бүтцийн хөгжилд-таны оролцоо сэдэвт нэг сарын аяныг 4 сарын 15-наас эхлэн зохион байгууллаа.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийг сонгон авч сургуулийн багш ажилтнуудад эрчим хүчний хэмнэлт үр ашгийн чиглэлээр сургалт зохион байгуулсаны зэрэгцээ эрчим хүчний зохистой хэрэглээг сурталчлах зорилгоор ханын самбар байршуулан, хэмнэлтийн плакат, брошур хэвлэж тараасан байна. Өнөөдөр буюу 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр сарын аяны хаалтын арга хэмжээг Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургууль дээр зохион байгуулсан бөгөөд тус арга хэмжээнд ЭХЗХ-ноос Эрчим хүч хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал, Хяналт шалгалтын хэлтсийн дарга Э.Самдан болон холбогдох мэргэжилтнүүд оролцов.

Нэг сарын аяны хүрээнд тус сургуулийн цайны газрын хийн тоноглол, цахилгааны ерөнхий болон хуваарилах щитийг иж бүрэн шинэчилж, нийтдээ 15 сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгджээ.

 

--oOo—