» ЭРЧИМ ХҮЧНИЙ АУДИТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС ТООЦОХ ЗӨВЛӨМЖ

ЭРЧИМ ХҮЧНИЙ АУДИТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС ТООЦОХ ЗӨВЛӨМЖ

2017 оны 05 сарын 18,    319

Эрчим хүчний зохицуулах хороо "Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль”-ийг хэрэгжүүлэхээр холбогдох журам, дүрэм, аргачлалыг боловсруулан батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна. Эдгээр үйл ажиллагааны хүрээнд эрчим хүчний аудиттай холбоотой "Эрчим хүчний аудит хийх журам”, "Эрчим хүчний аудитын гарын авлага” зэргийг боловсруулан батлуулж, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагатай хамтран зарим Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээний эрчим хүчний аудит хийх жишиг төслийг хэрэгжүүлж байна.

Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч хэмнэлтийн газраас "Эрчим хүчний аудитын үйлчилгээний хөлс тооцох зөвлөмж”-ийг боловсруулсан бөгөөд Зөвлөмжийг боловсруулахдаа гадаад орны тухайлбал, БНСУ, ОХУ, Европын холбооны улсуудын туршлага, аргачлалыг судлан тусгасан болно.

Гадаад орны туршлага

Аудитын үйлчилгээний хөлс нь салбар, тухай байгууллага, үйлдвэрийн газрын хэмжээ, аудиторын эсвэл аудитын байгууллагын мэргэшсэн байдал аудитын төрөл, үйлчлүүлэгчээс гаргаж өгсөн өгөгдөл мэдээллийн нарийвчлал, шаардсан хэмжээнд гаргаж өгсөн эсэх, аудиторын өрсөлдөх чадвараас хамаардаг байна. Тухайлбал, хөнгөн хүнсний үйлдвэрлэлийн салбарын хувьд бүтээгдэхүүний үнэ маш эмзэг, мэдрэмтгий байдаг тул аудитын үнэ бүтээгдэхүүний нэгж үнэнд нөлөөлөх магадлалтай. Химийн үйлдвэрийн салбарт чанар болон үйлдвэрлэлийн процессын аюулгүй байдал маш тул аудитыг нарийвчлан дэлгэрэнгүй хийх шаардлага гардаг учраас аудитын үйлчилгээний хөлс өндөр байдаг.

Австри. Холбогдох төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу эрчим хүчний удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх зардал нь байгууллагын хэмжээ, системийн хүрээнээс хамааран ойролцоогоор жилд 25.000 Евро байдаг байна. Энэ үнэнд удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх зардал, гадаад зөвлөхийн тусламж дэмжлэг, гэрчилгээжүүлэлтийн болон дотоод ажилтнуудын ажлын зардал багтсан байдаг. Үүнээс эрчим хүчний аудитын зардал 8.000 Евро орчим болдог.

Европын холбооны зарим улсын үйлдвэрийн эрчим хүчний аудитын жишиг үнэ

ЭРЧИМ ХҮЧНИЙ АУДИТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС ТООЦОХ ЗӨВЛӨМЖ

Герман улсад 2500м2 хүртэл барилгажилтын талбайтай үйлдвэрийн эрчим хүчний аудитын үнэ ойролцоогоор 10000 Евро байдаг. 0,1 PJ-ээс бага эрчим хүчний хэрэглээтэй үйлдвэрийн аудит Бельги улсад 7000 – 10000 Евро байна.

БНСУлс.Солонгосын эрчим хүчний агентлаг (KEA)-аас баталсан журамд мөрдөж буй эрчим хүчний аудит хийх хүн/өдөр-ийг дараах байдлаар тооцдог байна.

ЭРЧИМ ХҮЧНИЙ АУДИТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС ТООЦОХ ЗӨВЛӨМЖ

Аудитын үйлчилгээний хөлс = ажиллах хүчний шууд зардал + шууд ба шууд бус зардал + инженерийн нэмэгдэл

ОХУ-д мөрдөж буй аудитын үнэ (цахилгаан эрчим хүч хэрэглэгч)

ЭРЧИМ ХҮЧНИЙ АУДИТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС ТООЦОХ ЗӨВЛӨМЖ

Хэрэглэгчийн ангилал: 1-Орон сууц, 2-Үйлчилгээ, олон нийтийн барилга, 3-Үйлдвэр

Зөвлөмжийг энд дарж татна уу.