» » Эрчим хүчний салбарын нээлттэй хаалганы өдөрлөгт урьж байна

Эрчим хүчний салбарын нээлттэй хаалганы өдөрлөгт урьж байна

2017 оны 06 сарын 09,    92

Эрчим хүчний салбарын үйл ажиллагааг иргэдэд сурталчлах зорилгоор 2017 оны 6-р сарын 12, 13-ны өдөр "Эрчим хүчний салбарын нээлттэй хаалганы өдөрлөг" зохион байгуулагдах гэж байна.

 

Эрчим хүчний салбарын нээлттэй хаалганы өдөрлөгт урьж байна

 Тус өдөрлөгийг Сүхбаатарын талбай дээр зохион байгуулах бөгөөд Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний хөгжлийн төв, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн зэрэг байгууллагуудаас гадна эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд оролцох юм. Энэхүү арга хэмжээний нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд П.Ганхүү болон эрчим хүчний салбарын удирдлагууд оролцох юм байна.

 

Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс иргэдэд эрчим хүчний талаарх төрөөс гарсан хууль тогтоомжийг сурталчлах, эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын үйл ажиллагаа, цахилгаан, дулааны үнэ тариф болон эрчим хүчний хэмнэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, иргэдийн санал хүсэлт, гомдол маргааныг шийдвэрлэх дүрэм журмыг танилцуулна. Иргэд та бүхнийг "Эрчим хүчний салбарын нээлттэй хаалганы өдөрлөг"-т хүрэлцэн ирэхийг урьж байна.


ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРОО