» » Төвлөрсөн дулаанд холбох ажил хийгдэж байна

Төвлөрсөн дулаанд холбох ажил хийгдэж байна

2017 оны 06 сарын 13,    132

Агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн тохь тухтай амьдралыг хангах, эрчим хүчний хангамжийг сайжруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын 68 халаалтын зуухыг зогсоож, төвлөрсөн дулаанд холбох ажлыг шат дараатайгаар хийж байна.

 

 Эхний ээлжинд Нийслэлийн Яармаг орчмын 7 зуухнаас хангагддаг Хан-Уул дүүргийн 80 ортой нэгдсэн эмнэлэг, 320 хүүхдийн суудалтай 63 дугаар тусгай дунд сургууль, 620 хүүхдийн суудалтай 34 дүгээр сургууль, 210 хүүхдийн ортой 12 дугаар цэцэрлэг, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн Хан-Уул салбар, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны өрхийн эмнэлэг, цагдаагийн барилгыг төвлөрсөн дулаанд холбох ажлыг хийж гүйцэтгээд байна. Өнөөдөр Эрчим хүчний салбарын удирдлагууд шугам сүлжээний төв цэгт ажиллаж, дээрх ажлын гүйцэтгэлтэй танилцах юм байна.