» » Нийслэлийн 6000 орчим айл өрхийг цахилгаан эрчим хүчинд холбоно

Нийслэлийн 6000 орчим айл өрхийг цахилгаан эрчим хүчинд холбоно

2017 оны 06 сарын 20,    147

Нийслэлийн гэр хорооллын тог цахилгаангүй болон хүчдэлийн уналттай айл, өрхийн цахилгаан хангамжийн дэд бүтцийг бий болгох ажлын хүрээнд энэ онд нийслэлийн 6 дүүргийн 6000 орчим айл өрхийг цахилгаан эрчим хүчинд холбоно.

 

Нийслэлийн 6000 орчим айл өрхийг цахилгаан эрчим хүчинд холбоно

Нийт 42 багц ажлыг 38 компани гүйцэтгэж, барилга угсралтын ажлыг хийх юм. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд гэхэд төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд 11 хорооны нийт 2545 айл, өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах ажил хийж байна. Барилга угсралтын ажил 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхэлжээ. Харин Баянзүрх дүүргийн хэмжээнд нийт алслагдсан байршлын 1050 орчим өрх айлыг шинээр эрчим хүчинд холбохоос эхний ээлжинд 42 өрх айлыг тогтой болгожээ.