» » Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Б.Энхжаргалыг “Хөдөлмөрийнн хүндэт медаль”-иар шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Б.Энхжаргалыг “Хөдөлмөрийнн хүндэт медаль”-иар шагналаа

2017 оны 07 сарын 16,    285

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Б.Энхжаргалыг “Хөдөлмөрийнн хүндэт медаль”-иар шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 170 дугаар зарлигаар Монгол Улсын гал голомт болсон Эрчим хүчний салбараас Төрийн дээд одон медалийн эзэд тодорлоо. Ардын хувьсгалын 96 жилийн ой, Эрчим хүчний салбарын 95 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан Эрчим хүчний салбарт оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, Эрчим хүчний Зохицуулах хорооны Эрчим хүчний хэмнэлтийн газрын ахлах мэргэжилтэн Б.Энхжаргалыг  "Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнасныг энэ сарын 8-ны өдөр Эрчим хүчний яаман дээр гардуулан өглөө. Шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга "Монгол Улсын эрчим хүчний салбарын хөгжлийн түүчээ баялаг бүтээгч хамт олондоо Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр, Эрчим хүчний салбарын түүхт 95 жилийн ойг тохиолдуулан баярын мэнд хүргэе. Монгол Улсын зүрх болсон эрчим хүчний салбарынхаа тулах цэг, бахархалын эзэн болж, өнөөдөр шагнал хүртэж байгаа та бүхний  хөгжлийн их замд оруулах хувь нэмэр тань баялаг байх болтугай” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Б.Энхжаргалыг “Хөдөлмөрийнн хүндэт медаль”-иар шагналаа