» » Эрчим хүчний салбарынхан хандив өргөлөө

Эрчим хүчний салбарынхан хандив өргөлөө

2017 оны 08 сарын 01,    74

 Энэхүү ажилд Эрчим хүчний салбарынхан нэгдлээ. "Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн ажилтнууд цалингаасаа хандив өргөж ,нийтдээ 40 сая 760 мянган төгрөг цуглуулжээ. 

Эрчим хүчний салбарынхан хандив өргөлөө

 Мөн Улаанбаатар цахилгаан түгээх компанийн нийт 1876 ажилтны мөнгөн хандив цуглуулж, 46 сая 900 мянган төгрөг болсон байна. Эрчим хүчний салбарын ажилчдаас цугларсан энэхүү хандивын мөнгийг ОБЕГ-ын удирдлагуудад хүлээлгэж өгсөн юм.

Эрчим хүчний салбарынхан хандив өргөлөө

 Энэ үеэр Эрчим хүчний сайд П.Ганхүү "Эрчим хүчний салбар ямар ч үед Онцгой байдлын албадтай байнга хамтарч ажилладаг. Энэ бол бидний ажлын онцлог, үүрэг юм.Энэ удаа хандивын аяныг манай 1500 орчим ажилтан албан хаагчтай ДЦС4 ТӨХК-ийн ажилтнууд өөрсдөө санаачлан эхлүүлж, гал түймрийн эсрэг үйлсэд нэгдэж байгаад баяртай байна. Эрчим хүчний салбарын харъяа бусад үйлдвэр, компаниуд цаашид энэ үйл хэрэгт хувь нэмрээ оруулахаа илэрхийлсэн. Та бүхэнтэй сэтгэл зүрхээрээ хамтран ажилласаар байх болно. Улс орны аюулгүй байдлын манаанд зогсож буй онцгой байдлын алба хаагчиддаа амжилт хүсье” гэв.