» » “ДЦС-4” ТӨХК MNS OHSAS 18001:2012 стандартыг нэвтрүүллээ

“ДЦС-4” ТӨХК MNS OHSAS 18001:2012 стандартыг нэвтрүүллээ

2017 оны 08 сарын 01,    151

Менежментийн тогтолцооны стандартын хэрэгжилтийг баталгаажуулж гэрчилгээ олгодог "Эс Эф Си Эс” ХХК-аас хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын MNS OHSAS 18001:2012 стандартын шаардлага хангасан гэрчилгээг "ДЦС-4” ТӨХК-нд олгожээ.

 

“ДЦС-4” ТӨХК MNS OHSAS 18001:2012 стандартыг нэвтрүүллээ

 "ДЦС-4” ТӨХК нь 2013 оноос эхлэн MNS OHSAS 18001:2012 стандартыг хэрэгжүүлэх "Зөвлөх үйлчилгээ”-ний хүрээнд MNS OHSAS 18001:2012 стандартын шаталсан сургалтуудад инженер техникийн ажилтнууд болон удирдах ажилтнуудаа хамруулж, дотоод аудиторуудыг бэлтгэх, холбогдох баримт бичгүүдийг боловсруулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэн 2016 оноос эхлэн энэхүү стандартын хүрээнд дотоод аудит хийх ажлыг тогтмолжуулан улмаар энэ онд баталгаажуулалтын 2 шатны аудит хийлгэсэн юм байна.