» » "ДЦС-4" ТӨХК-ийн хамт олонтой уулзалт хийлээ

"ДЦС-4" ТӨХК-ийн хамт олонтой уулзалт хийлээ

2017 оны 09 сарын 06,    243

Өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, зохицуулагч Д.Бассайхан, Э.Түвшинчулуун, У.Мягмарсүрэн, Ажлын албаны дарга Г.Эрхэмбаяр, Эрчим хүчний зохицуулалтын газрын дарга З.Цэдэнжав тэргүүтэй удирдах албан тушаалтнууд, холбогдох хэлтсийн мэргэжилтнүүд "ДЦС-4” ТӨХК-ийн хамт олны төлөөлөлтэй уулзалт хийлээ.

"ДЦС-4" ТӨХК-ийн хамт олонтой уулзалт хийлээ

 Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан улс орны эдийн засгийн байдал, Эрчим хүчний салбарын 2017 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны дүнг танилцуулж, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийсэн юм.

"ДЦС-4" ТӨХК-ийн хамт олонтой уулзалт хийлээ

Тэрээр " Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагаа, салбарын санхүү эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, үр ашгийг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих, эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх болон хангагч, хэрэглэгчийн эрх ашгийг тэнцвэртэй хамгаалахад чиглэсэн зохицуулалттай, өрсөлдөөнт зах зээлийн тогтолцоог бүрдүүлэх үндсэн зорилготой ажиллаж байна.

"ДЦС-4" ТӨХК-ийн хамт олонтой уулзалт хийлээ

 Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын нөхцөл шаардлагын биелэлтийг дүгнэж, 2017 оны зорилтыг тодорхойлж өгсөн. Компани бүр хүний нөөц, техник, технологи, санхүү-эдийн засаг, эрчим хүчний хэмнэлтийн бодлоготой болох ёстой” гэдгийг онцолж байлаа. Энэ үеэр "ДЦС-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Анхбаяр "Эрчим хүчний зохицуулах хорооны үйл ажиллагаа жигдэрч, энэ хэрээр салбарын үйл ажиллагаа сайжирч, алдагдалгүй ажиллах боломж нээгдэж байгаад талархал илэрхийлье. "ДЦС-4” ТӨХК-ийн хамт олон 2017 оны зорилтоо биелүүлэхээр идэвхитэй ажиллаж байгаа. Нийт 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хэд, хэдэн ажлын хэсэг байгуулж, хүний нөөцийн бодлогоо тодорхойлох баримт бичгүүдээ боловсруулж байна. Мөн техник технологио шинэчлэх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр ажиллах боловсон хүчнүүдээ сургаж, дадлагажуулж авсан” хэмээн танилцуулсан юм.

"ДЦС-4" ТӨХК-ийн хамт олонтой уулзалт хийлээ

 Эрчим хүчний зохицуулах хорооны удирдлагууд "ДЦС-4” ТӨХК-ийн ажилтан албан хаагчидтай уулзаж, тэдний санал бодлыг сонсож, мөн сонирохсон асуултад хариулт өгсөн юм. Тус компанийн Ерөнхий инженерийн орлогч Ч.Ганбат "Өвөл хэрэглээ дагаад үйлдвэрлэл өсдөг. Гэтэл уурхайнууд "Төлөвлөгөө батлагдсан. Илүү нүүрс өгөхгүй” гэсэн шаардлага тавьдаг. Энэ тал дээр Эрчим хүчний зохицуулах хороо холбогдох газруудтай ярилцаж өгөөч гэсэн хүсэлт гаргаж байв. Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Д.Бассайхан " Танай компани төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 70 орчим хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 60 гаруй хувийг дангаар хангадаг Монгол Улсын эрчим хүчний хамгийн том үйлдвэр. Эрчим хүчний гол ачааг нуруундаа үүрч байгаа учраас нүүрсний хангамжийг сайжруулах талаар зохих байгууллагауудтай ярилцаж боломжтой” гэдэг хариулт өглөө.

"ДЦС-4" ТӨХК-ийн хамт олонтой уулзалт хийлээ

 Тус компани ирэх жил 35 жилийнхээ ойг тэмдэглэнэ. Хэдийгээр ойн баяр болж байгаа нь сайхан ч гэлээ энэ хэрээр техник, тоноглолууд хуучирч муудаж байна. Тоноглолуудын насжилтыг уртасгах, хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлагатай байгаа тухай станцын хамт олон ярьж байсан юм. Мөн олон жил хуримтлагдсан өр төлбөр, авлага байгаагаа ч нуусангүй. Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан "Бид хангагч, хэрэглэгчийн эрх ашгийг тэнцвэртэй хамгаалж ажиллах үүрэгтэй байгууллага. Тиймээс бүхий л асуудлыг үнэ тарифаар зохицуулж, хэрэглэгчийн нуруун дээр ачаа үүрүүлж чадахгүй. Харин та бүхэн зардлаа хэмнэж, өөрсдийнхөө нөөц бололцоог дайчилж ажиллах шаардлагатай. "ДЦС-4” ТӨХК өнгөрсөн жил 230 тэрбум төгрөгийн зардалтай ажилласан.

"ДЦС-4" ТӨХК-ийн хамт олонтой уулзалт хийлээ

 Энэ зардлыг 1 хувь бууруулахад л 2.3 тэрбум төгрөг, 10 хувь бууруулахад 23 тэрбум төгрөг хэмнэх боломж та бүхэнд байна. Өнөөдөр Монгол Улсад танай компанитай өрсөлдөх хүчин чадал бүхий том үйлдвэр алга. Гэхдээ та бүхэн импортоор авдаг цахилгаан эрчим хүчтэй "өрсөлдөх” боломжтой. Үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, орлогоо өсгөж, тулгамдсан асуудлаадаа шийдвэрлэх боломж байна. Эрчим хүчний зохицуулах хорооноос салбартаа урамшуулал зохицуулалтын шинэ систем бүрдүүлэхээр ажиллаж байна. Хэн их ашиг олно, тэд тодорхой урамшууллаа авдаг байх учиртай. Бид нэг баг. Тиймээс харилцан ойлголцож, хамтран ажиллаж байж үр дүнд хүрнэ” хэмээн хэлсэн юм.

Эрчим хүчний зохицуулах хороо 2017 онд Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын уулзалт зөвлөлгөөнийг бүсчлэн зохион байгуулж бөгөөд салбарынхаа ажилтан албан хаагчидтай уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсож, байнгын эргэх холбоотой ажиллаж байгаа юм байна.