» » “Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн форум 2017” чуулга уулзалт боллоо.

“Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн форум 2017” чуулга уулзалт боллоо.

2017 оны 09 сарын 14,    61

Монголын Банкны холбоо, БОАЖЯам хамтран "Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн форум 2017” чуулга уулзалтыг 5 дахь жилдээ "Тогтвортой санхүүжилтийг түгээн дэлгэрүүлэх олон талт хамтын ажиллагаа” сэдвийн дор 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Шангрила зочид буудалд амжилттай зохион байгууллаа. 
Тус форумд 400 гаруй өндөр түвшний гадаад, дотоодын зочид, төлөөлөгчид оролцсон бөгөөд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дарга Эрик Солхайм болон Ногоон уур амьсгалын сан (GCF), Олон улсын санхүүгийн корпораци (IFC), Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага (GGGI), Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл (PAGE), НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP)-ийн Биофин төсөл зэрэг олон улсын байгууллагуудын өндөр түвшний төлөөлөл оролцсоноороо онцлогтой болсон юм.  
Форумаар тогтвортой санхүүжилтийн үндэсний замын зураг боловсруулах, ТоС-ийн талаарх бодлого, хууль журмын зохицуулалт, банкны бус санхүүгийн салбарт нэвтрүүлэх,  Ногоон төсөл бэлдэхэд хувийн хэвшилтэй хамтран ажиллах зэрэг гол сэдвүүдийн хүрээнд санал солилцлоо.
Мөн Ногоон зээлийн сангийн эхний ээлжийн бүтээгдэхүүн болох а) гэр хорооллын бүсийн иргэдэд агаарын бохирдлыг бууруулах халаагуур, шийдлийн зээл, б) эрчим хүч хэмнэлтийн хуулийн дагуу үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн зээл, в) хямд төсөр ногоон барилгын зээл зэрэг төслүүдийг хөрөнгө оруулагч нарт танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны боломжуудыг ярилцсан юм.
ЭХЗХ нь уг арга хэмжээг бодлогын хувьд дэмжин оролцож, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагатай хамтран 15 аж ахуйн нэгж, байгууллагад хэрэгжүүлсэн Эрчим хүчний аудитын жишиг төслүүдийг чуулганд оролцогч гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, банк санхүүгийн байгууллагын төлөөллүүдэд танилцуулсан юм.

“Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн форум 2017”  чуулга уулзалт боллоо.

“Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн форум 2017”  чуулга уулзалт боллоо.

Тогтвортой санхүүжилт гэдэг нь хөрөнгө оруулалт хийх, зээл олгох болон аливаа санхүүгийн шийдвэр гаргахдаа тухайн бизнесийн үйл ажиллагаа нь байгаль орчин, нийгэмд сөрөг нөлөөлөл үүсгэх эсэхийг харгалзах, сөрөг үр дагавар үүсгэхээр бол түүнийг бууруулах арга хэмжээ авах, ноцтой хохирол учруулж болзошгүй бол санхүүжүүлэхээс татгалзах хүртэл шийдвэр гаргах цогц зарчмуудын тухай ойлголт бөгөөд гадаадын олон улс тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг боловсруулж, тэдгээрийг хөрөнгө оруулалт, зээл, санхүүгийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг эрмэлзэн ажиллаж байна.

Монгол улсын банкууд улс орныхоо эдийн засгийн хөгжилд голлох үүрэгтэй оролцож буй салбарын төлөөлөл болохын хувьд банк, санхүүгийн системд тогтвортой санхүүжилтийн үзэл баримтлалыг байгаль орчныг хамгаалах, нийгмийн хариуцлагын бодлогоор дамжуулан нэвтрүүлэхийг санал нэгтэйгээр дэмжиж 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр "Монгол Улсын нийгэм, байгаль орчинд ээлтэй Тогтвортой санхүүжилтийн бодлогыг хөгжүүлэхийн төлөөх хамтарсан тунхаг бичиг”-т гарын үсэг зурж, "Монгол Улсын Тогтвортой Санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Өнөөдрийн чуулга уулзалтаар Монголын банкны холбооны Ерөнхийлөгч О.Орхон "Монголын банкны холбооны удирдах зөвлөлөөс банкнаас бусад бизнесийн салбарууд Тогтвортой санхүүжилтийг түгээн дэлгэрүүлэхэд нэгдэж хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор Тогтвортой санхүүжилтийн  хөтөлбөрийг албан ёсоор тусад нь гаргахаар шийдвэрлэлээ.