» » Эрчим хүчний салбарын 95 жилийн ойн баярын хурал болно

Эрчим хүчний салбарын 95 жилийн ойн баярын хурал болно

2017 оны 09 сарын 29,    79

 
Эрчим хүчний салбарын түүхт 95 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн концерт маргааш /2017.09.29/ болно. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын биет төлөөлөгч болон УИХ-ын гишүүд, үе үеийн төлөөлөл ойн хуралд зочноор оролцоно.
 
Эрчим хүчний салбарын түүхт 95 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан эрхмүүдэд Төрийн дээд одон медаль гардуулж хүндэтгэл үзүүлэх бөгөөд ойн баярын хурал, хүндэтгэлийн концертыг Соёлын төв өргөөнөөс ТВ5 телевиз, eagle TV – ээр шууд дамжуулан хүргэнэ.