» » Гавьяатууддаа хүндэтгэл үзүүллээ

Гавьяатууддаа хүндэтгэл үзүүллээ

2017 оны 09 сарын 29,    98

Эрчим хүчний салбарын түүхт 95 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү баярын арга хэмжээнд оролцохоор эрчим хүчний салбарт ажиллаж байсан 500 гаруй ахмадууд цуглараад байгаа юм.

Гавьяатууддаа хүндэтгэл үзүүллээ

Өнгөрсөн 95 жилийн хугацаанд  эрчим хүчний салбараас Хөдөлмөрийн баатар 9, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан 64 тодорчээ. Энэхүү 64 Аж үйлдвэрийн гавьяат ажилтны гурав нь Баян-Өлгий аймгаас төрөн гарсан юм байна. Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан А.Тлейхан өнөөдөр эрчим хүчний салбараас төрсөн Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Султанхан, Ш.Жукей нарыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан "Монгол Улсын алс баруун хязгаар нутгийг эрчим хүчээр хангах, эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бий болгох үйлсэд зүтгэж явсан ахмад буурлуудынхаа ач гавьяаг бид мартах учиргүй юм” хэмээн онцолж байлаа.