» » “УБДС” ТӨХК-ийн ажилтнуудтай уулзалт хийлээ

“УБДС” ТӨХК-ийн ажилтнуудтай уулзалт хийлээ

2017 оны 10 сарын 04,    117

Өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, зохицуулагч Д.Бассайхан, Эрчим хүчний зохицуулалтын газрын дарга З.Цэдэнжав болон холбогдох хэлтсийн дарга, мэргэжилтнүүд "Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн удирдлага, инженер техникийн ажилтнуудтай уулзлаа.

 

“УБДС” ТӨХК-ийн ажилтнуудтай уулзалт хийлээ

Уулзалтын эхэнд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан улс орны эдийн засгийн байдал, Эрчим хүчний салбарын 2017 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны дүнг танилцуулж, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийсэн юм.

“УБДС” ТӨХК-ийн ажилтнуудтай уулзалт хийлээ

 Тус компани анх БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1959 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 367 тоот тогтоолоор Улаанбаатар Хотын Дулааны Шугам Сүлжээний Газар нэртэйгээр "УБДШСГ” анх байгуулагдаж байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 164 дүгээр тогтоолоор биеэ даасан "Улаанбаатар Дулааны Сүлжээ” Төрийн Өмчит Хувьцаат Компанийн / "УБДС” ТӨХК / хэлбэрт шилжин ажиллаж байна.

“УБДС” ТӨХК-ийн ажилтнуудтай уулзалт хийлээ

 Өнөөдөр тус компанид 360 гаруй ажилтан албан хаагчид ажиллаж, Нийслэл хотын төвлөрсөн дулаанд холбогдсон хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах, түгээх, шугам тоноглолын засвар үйлчилгээг чанартай хийж үйлдвэрлэлийг найдвартай явуулах, дулааны эрчим хүчний борлуулалтын үнэ өртгийг бүрэн цуглуулах, дулааны эх үүсвэрт боловсруулсан дулааны эрчим хүчний чанарт байнгын хяналт тавьж алдагдалгүй дамжуулах, төвлөрсөн дулаан хангамжинд шинээр холбогдох хэрэглэгчийн захиалгыг судлан барилга, объектын техникийн нөхцлийг зохих журмын дагуу олгож хэрэгжилтэнд нь хяналт тавих үндсэн үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан "Танай компани дулааны алдагдал болон өр авлагаа бууруулж ажилласан байна. Цаашдаа эрчим хүчний хэмнэлт хийж илүү ашиг олох боломжтой. Өнөөдөр дэлхийн эрчим хүчний зах зээл дээр Захиргаа ба хяналт, Өөрийгөө зохицуулах, Урамшуулалд суурилсан зохицуулалт, Зах зээлд суурилсан зохицуулалт гэсэн дөрвөн төрлийн зохицуулалтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Монгол Улсын хувьд эрчим хүчнийхээ салбарт Захиргаа ба хяналт гэсэн зохицуулалтын энэ хэлбэрийг мөрдөж байгаа.

“УБДС” ТӨХК-ийн ажилтнуудтай уулзалт хийлээ

Гэвч өнөөдөр эрчим хүчний салбарт өрсөлдөөн бий болгох, нөөц бололцоогоо илүү дайчилж ажиллах, импортын эрчим хүчний хэмжээг бууруулах, эрчим хүчний хэмнэлтийг бий болгох, эдийн засгийн ашигтай ажиллахын тулд зах зээлийн хэлбэрийг өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарсан. Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс гадна дотны байгууллагуудтай хамтран судалгаа хийсний үр дүнд Урамшуулалд суурилсан зохицуулалтыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа тухайгаа мэдээлсэн юм.

“УБДС” ТӨХК-ийн ажилтнуудтай уулзалт хийлээ

"Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн инженер техникийн ажилтнууд тоноглолуудын найдвартай ажиллагааг хангах, дулааны станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар санал гаргаж, сонирохсон асуултандаа хариулт авлаа. Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Д.Бассайхан "Дулааны эрчим хүчтэй холбоотой гомдол санал багагүй гарч байна. Хэрэглэгчээ дээдэлж, ХҮТ-ийг горим бариулж ажиллуулах тал дээр илүү анхаарч ажиллах хэрэгтэй” гэж онцлон тэмдэглэж байсан юм.