» » “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д эрчим хүчний зохицуулалтын хяналт шалгалт эхлүүллээ

“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д эрчим хүчний зохицуулалтын хяналт шалгалт эхлүүллээ

2017 оны 10 сарын 06,    268

"Цахилгаан дамжуудах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн санхүү, техник эдийн засгийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж, эрх зүйн актыг үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос томилогдсон баг бүрэлдхүүн 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс төлөвлөгөөт хяналт шалгалтыг эхлүүллээ. Уг шалгалтын хүрээнд тус компанийн Улаанбаатар, Говь, Зүүн өмнөд, Төв, Хангайн бүсийн салбарт ажиллах юм.

Тус компанийн 2015, 2016 оны үндсэн ба нэмэгдэл цалингийн зардал, үндсэн хөрөнгийн элэгдлийн зардлын гүйцэтгэл, их засвар, техник зохион байгуулалт, хөрөнгө оруулалтад зарцуулсан хөрөнгө, тэдгээрийн үр ашгийн тооцоололтой танилцахын зэрэгцээ  Их тойрог 110 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын төслийн хэрэгжилт, ашиглалтын байдалтай танилцаж дүгнэлт гаргана.

Мөн түүнчлэн шалгалтын явцад эрчим хүчний зохицуулалтын эрсдлийн үнэлгээг олон улсын батлагдсан аргачлалын хүрээнд хийж, эрсдлийн түвшинг тогтоох зорилготой.