» » А.Тлейхан: Урамшуулалд суурилсан зохицуулалтыг нэвтрүүлэхээр ажиллаж байна

А.Тлейхан: Урамшуулалд суурилсан зохицуулалтыг нэвтрүүлэхээр ажиллаж байна

2017 оны 10 сарын 11,    115

Эрчим хүчний салбарын ажилтнуудад өнөөгийн санхүү эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулах, тэдэнд мэдээлэл өгөх, харилцан санал солилцох зорилгоор Эрчим хүчний зохицуулах хорооны удирдлагууд долоо хоног бүр уулзалт зохион байгуулж байгаа.

 

 А.Тлейхан: Урамшуулалд суурилсан зохицуулалтыг нэвтрүүлэхээр ажиллаж байна

 Өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Эрчим хүчний зохицуулалтын газрын дарга З.Цэдэнжав болон холбогдох хэлтсийн дарга, мэргэжилтнүүд "ДЦС-2” ТӨХК-ийн удирдлага, инженер техникийн ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа. Уулзалтын эхэнд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан улс орны эдийн засгийн байдал, Эрчим хүчний салбарын 2017 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны дүнг танилцуулж, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийсэн юм. Тэрээр "Өнөөдөр дэлхийн эрчим хүчний зах зээл дээр Захиргаа ба хяналт, Өөрийгөө зохицуулах, Урамшуулалд суурилсан зохицуулалт, Зах зээлд суурилсан зохицуулалт гэсэн дөрвөн төрлийн зохицуулалтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Монгол Улсын хувьд эрчим хүчнийхээ салбарт Захиргаа ба хяналт гэсэн зохицуулалтын энэ хэлбэрийг мөрдөж байгаа. Гэвч өнөөдөр эрчим хүчний салбарт өрсөлдөөн бий болгох, нөөц бололцоогоо илүү дайчилж ажиллах, импортын эрчим хүчний хэмжээг бууруулах, эрчим хүчний хэмнэлтийг бий болгох, эдийн засгийн ашигтай ажиллахын тулд зах зээлийн хэлбэрийг өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарсан. Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс гадна дотны байгууллагуудтай хамтран судалгаа хийсний үр дүнд Урамшуулалд суурилсан зохицуулалтыг нэвтрүүлэхээр ажиллаж байна” хэмээн онцолж байсан юм.

А.Тлейхан: Урамшуулалд суурилсан зохицуулалтыг нэвтрүүлэхээр ажиллаж байна

"ДЦС-2" ТӨХК нь 1961 онд ТС-35-39 маркийн ул ширэмтэй 3 зуух, АК-6 маркийн 2 турбингенератортай 12 мВт–ын суурилагдсан хүчин чадалтайгаар баригдаж, Толгойтын цахилгаан станц нэртэйгээр анх ашиглалтанд орж байжээ. "Найдвартай эрчим хүч- Шинэ технологи- Өөдрөг амьдрал” уриатайгаар үйл ажиллагаа явуулж байгаа "ДЦС-2” ТӨХК нь нь 24 Мвт цахилгаан эрчим хүч, 55 Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэж, жилд 130 сая кВт.ц цахилгаан эрчим хүч, 190 мянган Гкал дулааны эрчим хүч түгээх хүчин чадалтай юм байна.

 А.Тлейхан: Урамшуулалд суурилсан зохицуулалтыг нэвтрүүлэхээр ажиллаж байна

 Тус станцын Ерөнхий инженер Б.Мягмаржав "Энэ жил түлшний шаталтын технологио шинэчилсэн. Өвлийн бэлтгэл ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байна” хэмээн Эрчим хүчний зохицуулах хорооны удирдлагуудад танилцуулж байлаа. Энэ үеэр тус станцын ажилтнууд 1961 оноос хойш ажиллаж байгаа үнсэн сан болон машин механизмын паркаа шинэчлэх шаардлагатай, технологийн уурыг өөрсдийн шугамаар дамжуулан борлуулах сонирхолтой байгаагаа илэрхийлж байлаа.

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан "Аливаа хөрөнгө оруулалт бодит үр ашгаа өгдөг байх ёстой. Өөрсдийн уурын шугамтай байх уу, хувийн хэвшлүүдтэй харилцан ашигтай, хамтран ажиллах уу гэдгийг сайн тооцоолж төсөл хөтөлбөр боловсруулж ажиллах хэрэгтэй. Бүх зүйл эдийн засгийн тооцоо судалгаан дээр тулгуурлаж хийгдэнэ. Эрчим хүчний зохицуулах хороо үйлдвэрлэгч, хангагч хэрэглэгчийн эрх ашгийг тэнцвэртэй хамгаалах үүргийг хуулийн өмнө хүлээж байгаа. Тиймээс бүх асуудлыг үнэ тарифын зохицуулалтаар шийдэх боломжгүй. Томоохон хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг Эрчим хүчний яаманд тавьж, улсын төсөв, гадаадын хөрөнгө оруулагчдын зээл тусламжаар шийдвэрлэх хэрэгтэй гэдгийг анхааруулж байлаа.