» » ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ АУДИТОР БЭЛТГЭХ СУРГАЛТ

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ АУДИТОР БЭЛТГЭХ СУРГАЛТ

2018 оны 01 сарын 09,    556
Энэхүү сургалтад эрчим хүч, барилгын салбарын инженер, инженер-эдийн засгийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй хүмүүс хамрагдах боломжтой бөгөөд мэргэжлээрээ 8-аас доошгүй жил ажилласан байх шаардлагатай.
Дээрх шаардлагыг хангасан, сургалтад хамрагдах хүсэлтэй иргэд дараах материалыг бүрдүүлж, 2018 оны 01-р сарын 10-ны өдрийг дуустал ШУТИС-ийн хичээлийн 2-р байрны 616 тоот өрөөнд, ажлын өдрүүдэд 13-17 цагийн хооронд хариуцсан ажилтан Б.Түвшинбаярт (88093013, suvdaa_118@yahoo.com) ирүүлнэ үү. Үүнд:
  • Сургалтад бүртгүүлэх өргөдөл ( өргөдлийн загварыг татаж авах )
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;
  • Цээж зураг 2 хувь (3,5см х 4,5см хэмжээтэй, нэгийг өргөдөлд наах);
  • Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлж байгаа бол);
  • Дээд боловсролын дипломын хуулбар;
  • Мэргэжил дээшлүүлсэн талаарх үнэмлэх гэрчилгээний хуулбар;
  • Эрчим хүчний үнэлгээ, аудит, үр ашгийг дээшлүүлэх, хэмнэхтэй холбоотой хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт.
Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, холбогдох журмууд болон сургалтын талаарх мэдээллийг Эрчим хүчний зохицуулах хорооны http://erc.gov.mn/hemnelt вэб хуудаснаас авах боломжтой. Нэг удаагийн сургалтад 20-оос илүүгүй хүн хамруулна. 
Жич: Сургалтын талаар асууж, тодруулах зүйл байвал сургалтын байгууллагын ажилтан Б.Алтансувд  (99131650) эсвэл Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүчний хэмнэлтийн газрын мэргэжилтэн Э.Болортуяад (11-313203) хандаж авна уу.