» » “УРАМШУУЛАЛТ ЗОХИЦУУЛАЛТЫН ЖУРАМ” БОЛОН “ЦАХИЛГААНЫ ӨРСӨЛДӨӨНТ ЗАХ ЗЭЭЛИЙН ДҮРЭМ”-ИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАТАЛЛАА

“УРАМШУУЛАЛТ ЗОХИЦУУЛАЛТЫН ЖУРАМ” БОЛОН “ЦАХИЛГААНЫ ӨРСӨЛДӨӨНТ ЗАХ ЗЭЭЛИЙН ДҮРЭМ”-ИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАТАЛЛАА

2017 оны 12 сарын 28,    248

Өчигдөр Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит хурал болж, нийт 17 асуудлыг хэлэлцлээ. Энэхүү хурлаар эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн  зардал бууруулах, эрчим хүч хэмнэх, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх зорилго бүхий "Урамшуулалт зохицуулалтын журам” болон "Цахилгааны өрсөлдөөнт зах зээлийн дүрэм”-ийг хэлэлцэж баталлаа.

 

“УРАМШУУЛАЛТ ЗОХИЦУУЛАЛТЫН ЖУРАМ” БОЛОН “ЦАХИЛГААНЫ ӨРСӨЛДӨӨНТ ЗАХ ЗЭЭЛИЙН ДҮРЭМ”-ИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАТАЛЛАА

"Урамшуулалт зохицуулалтын журам” батлагдснаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн техник, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, зардал хэмнэх, хэрэглэгчид үзүүлэх үйлчилгээний чанарыг дээшлүүлэх боломж бүрдэж байгаа юм. Энэ журмын дагуу эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчид үр ашиггүй хэрэглээгээ бууруулах, эрчим хэмнэлт хийх, бүтээмжийг нэмэгдүүлэх, гарсан үр дүнг тооцуулан урамшуулал авах боломжтой.   Мөн "Цахилгааны өрсөлдөөнт зах зээлийн дүрэм” батлагдсанаар  цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн  цахилгаан үйлдвэрлэлийн ачааллыг нэмж, орлого нэмэгдүүлэн, өрсөлдөөн бий болгох, үйлдвэрлэлийг өсгөн нэгжийн өртгийг хямдруулах, системийн үр ашгийг дээшлүүлэх боломжтой болох юм байна.