Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эрчим хүчний зохицуулах хорооны Тусгай зөвшөөрлийн хэлтсийн дарга Чулуунбатын Жаргалмаа Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасныг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн гардуулж өгсөн байна.
Тусгай зөвшөөрлийн хэлтсийн дарга Ч.Жаргалмаа нь ЗХУ-ын Ленинград хотын Политехникийн дээд сургууль, Удирдлагын академийг тус тус төгссөн. Эрчим хүчний инженер, эдийн засагч мэргэжилтэй. Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц ТӨХК-иас ажлын гараагаа эхэлж, эрчим хүчний салбарт 30 гаруй жил ажиллаж байна.
Өчигдөр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан Тусгай зөвшөөрлийн хэлтсийн дарга Чулуунбатын Жаргалмааг хүлээн авч, баяр хүргэн хүндэтгэл үзүүлсэн юм.