» » Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны шилдэг ажилтнууд тодорлоо

Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны шилдэг ажилтнууд тодорлоо

2018 оны 01 сарын 03,    180

Эрчим хүчний зохицуулах хороо 2017 оны ажлаа дүгнэж, ажил үйлсээрээ бусдыгаа хошуучилсан шилдэг ажилтнуудаа шалгаруулан, шагнаж урамшууллаа. Эрчим хүчний зохицуулах хорооны даргын тушаалаар "Бүтээлч, авьяаслаг ажилтан” шалгаруулах журам батлагдсан бөгөөд энэхүү журмын дагуу ажилдаа амжилт гаргаж, урлаг спортоор тэргүүлсэн ажилтан албан хаагчид Эрчим хүчний зохицуулах хорооны болон салбарын шагнал, урамшуулал хүртсэн юм.

 Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны шилдэг ажилтнууд тодорлоо

Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тарифын хэлтсийн дарга Басбаярын Болор-Эрдэнэ 2017 оны байгууллагын аварга ажилтнаар шалгарчээ. Тэрээр цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлтийг дотоодын үйлдвэрлэлээр хангах зорилгоор тарифын урамшуулалт зохицуулалтыг нэвтрүүлж, 2017 оны сүүлийн дөрвөн сарын хугацаанд импортын цахилгаан эрчим хүчийг 100.4 сая кВт.ц-аар буюу 21.4 тэрбум төгрөгөөр бууруулан, Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф, дулааны станцуудын хуримтлагдсан өр төлбөрийг бууруулах зорилгоор хэрэглэгчийн дулааны тариф, нүүрсний тарифт холбогдох зохицуулалтыг хийж, Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайнуудын санхүү, эдийн засгийн хүндрэлтэй асуудлуудыг судалж, шаардлагатай хөрөнгийн эх үүсвэр болох 100.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэхэд идэвхи зүтгэл гарган ажилласан тул Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны "ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА”-аар шалгарсан байна.

Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны шилдэг ажилтнууд тодорлоо

 

Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны шилдэг ажилтнууд тодорлоо

 

Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны шилдэг ажилтнууд тодорлоо

  

Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны шилдэг ажилтнууд тодорлоо


Мөн Эрчим хүчний зохицуулах хорооны Тусгай зөвшөөрлийн хэлтсийн мэргэжилтэн Доржсүрэнгийн Алтантуяа, Зах зээлийн судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Сэрээжавын Цэцгээ, Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга Мөнхөөгийн Мөнхтулга, Эрчим хүчний Хэмнэлтийн газрын мэргэжилтэн Батаагийн Цолмон нар шагналт байранд шалгарчээ. Энэ үеэр Зах зээлийн судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Л.Жамбаа, Тусгай зөвшөөрлийн хэлтсийн мэргэжилтэн А.Бат-Эрдэнэ нар "Эрчим хүчний Тэргүүний ажилтан” цол тэмдгээр, Тусгай зөвшөөрлийн хэлтсийн мэргэжилтэн Б.Бат-Эрдэнэ, Б.Батзолбоо нар Эрчим хүчний яамны жуух бичгээр шагнуулсан байна. "Банк санхүүгийн Тэргүүний ажилтан” цол тэмдгээр Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Мандах, Үнэ тарифын хэлтсийн мэргэжилтэн Б.Уламбадрах, Ц.Лувсанжав, "Мэдээлэл, харилцаа холбооны тэргүүний ажилтан цол” тэмдгээр Захиргаа хүний нөөцийн хэлтсийн мэргэжилтэн Б.Цоожчулуунцэцэг, Монголын залуучуудын холбооны "Тэргүүний залуу инженер” алтан медалиар Захиргаа хүний нөөцийн хэлтсийн мэргэжилтэн Ш.Цэнд-Аюуш нар тус тус шагнагджээ.