» » Эрчим хүчний зохицуулах хорооноос гэнэтийн үзлэг шалгалт хийлээ

Эрчим хүчний зохицуулах хорооноос гэнэтийн үзлэг шалгалт хийлээ

2018 оны 01 сарын 10,    634

Өвлийн жавар ид тачигнаж, ес эхэлсэн энэ өдрүүдэд Эрчим хүчний зохицуулах хорооноос "Дулаан орчин-хэрэглэгчийн ая тух” сэдэвт хэрэглэгчийн сарын аяныг эхлүүлээд байна.

Эрчим хүчний зохицуулах хорооноос гэнэтийн үзлэг шалгалт хийлээ

Улаанбаатар хотын орон сууцны хэрэглэгчдийн ая тухтай өвөлжих нөхцлийг бүрдүүлэх, тэдний гомдол маргааныг түргэн шуурхай шийдвэрлэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үүднээс энэхүү аяныг зохион байгуулж байна.

Эрчим хүчний зохицуулах хорооноос гэнэтийн үзлэг шалгалт хийлээ

Дээрх аяны хүрээнд энэ сарын 8-9-ний өдрүүдэд дулаан түгээх, хангах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нийслэлийн болон хувийн өмчит орон сууц ашиглалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниудын диспетчерийн үйл ажиллагаа, горим барилт, ус, дулаан дамжуулах тоноглолын бэлэн байдал, хэрэглэгчийн гомдол, санал, дуудлага барагдуулалт зэргийг хянахаар гэнэтийн үзлэг шалгалт хийжээ. Үзлэг шалгалтанд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16, 25 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 2, 3, 4, 15 дугаар хороо, Сонгино-хайрхан дүүргийн 17, 18 дугаар хороо, Баянгол дүүргийн 1, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй дулаан түгээх, хангах компаниуд хамрагдсан байна.

Эрчим хүчний зохицуулах хорооноос гэнэтийн үзлэг шалгалт хийлээ

Шалгалтын явцад орон сууцны дулаан хангамж хариуцсан хувийн компаниудад

-Хэрэгцээний халуун усны эргэлтийн насосыг зогсоосон, шөнийн цагаар хэрэгцээний халуун усыг хязгаарладаг

-Халаалтад тохируулга хийж хэрэглэгчдэд өгөх ёстой горимоос багасгасан

-Батлагдсан горимын графикийг мөрдөж ажиллаагүй

-Итгэмжлэгдсэн байгууллагаас албан ёсоор баталгаажуулаагүй тоолуур, хэмжих хэрэгслүүдийг ашигласан

-Хэрэглэгчийн дуудлага, гомдол саналыг авдаг утасгүй

-Горим, параметрийн мэдээг тогтмол хөтөлдөггүй, хөдөлмөр хамгааллын зааварчилгаа өгдөггүй зэрэг  дутагдалд илэрсэн бөгөөд Эрчим хүчний зохицуулах хорооны мэргэжилтнүүд зөрчил дутагдлыг газар дээр нь арилгах зөвлөмж, чиглэл өгч ажиллалаа. Цаашид хэрэглэгчийн дулаан хангамжийн чанар, горим барилтыг шалгах ажлыг "Улаанбаатарын дулааны сүлжээ” ТӨХК-тай хамтарч явуулна.

 Үзлэг шалгалтаар илэрсэн алдаа дутагдлыг арилгах, засч залруулах ажлын хүрээнд тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэж, хэрэглэгчдийг найдвартай, чанартай дулааны эрчим хүчээр хангахад анхаарч ажиллаж байна. Мөн "Дулаан орчин-хэрэглэгчийн ая тух” сарын аяны хүрээнд холбогдох тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудад үүрэг чиглэл, зөвлөмж хүргүүлсний зэрэгцээ  аймгийн төв, төвлөрсөн суурин газруудад холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлж ажиллахыг аймгуудын Эрчим хүчний зөвлөлд даалгасан байна.

 ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРОО