» » ДЭД БҮТЦИЙН УДИРДЛАГЫН МАГИСТРИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

ДЭД БҮТЦИЙН УДИРДЛАГЫН МАГИСТРИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

2018 оны 02 сарын 05,    864


Эрчим хүчний салбарын байгууллагуудад цахилгаан, дулааны чиглэлээр 3-аас дээш жил ажиллаж байгаа, англи хэлний өндөр мэдлэгтэй, 35 хүртэлх насны инженер залуучуудыг Япон Улсын Иокохамагийн Үндэсний Их сургуулийн 2018 оны "Дэд бүтцийн удирдлагын магистр”-ийн тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. Сонирхсон инженерүүд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
  • 35 хүртэлх насны байх;
  • Англи хэлний TOEFL/IELTS-ийн сертификаттай байх;
  • Мэргэжлээрээ тухайн байгууллагадаа 3-аас дээш жил ажилласан байх;
  • Урьд нь Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаж байгаагүй байх;
Шаардлага хангасан инженерүүд дараах бичиг баримтыг бүрдүүлж, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 15.00 цагаас өмнө Эрчим хүчний яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтэс(316 тоот өрөө)-т ирүүлнэ үү.
Үүнд:
  • Өргөдлийн маягт (зааварчилгааг доорх линкээр татаж авна уу)
  • Ажлын газрын тодорхойлолт (тус газар хэдэн жил ажилласныг тодорхойлсон байх)
  • Цахилгааны инженер/дулааны инженерээр төгссөн баклаврын дипломын хуулбар
  • Англи хэлний TOEFL/IELTS-ийн сертификат
  • Магистрын судалгааны төлөвлөгөө зэргийг бүрдүүлнэ үү. Өргөдлийн маягтыг доорх линкээр татаж авна уу.