» » Ц.Даваасүрэн: Сэргээгдэх эрчим хүчний тарифыг иргэд, аж ахуй нэгжүүд нуруундаа үүрдэг

Ц.Даваасүрэн: Сэргээгдэх эрчим хүчний тарифыг иргэд, аж ахуй нэгжүүд нуруундаа үүрдэг

2018 оны 02 сарын 08,    88


УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа. 
-2018 онд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх чиглэлд Засгийн газраас ямар ажлыг хийх вэ?
-Сэргээгдэх эрчим хүчинд үүсээд буй асуудал бол үнэ тарифын асуудал. Үнэ тарифыг буулгах шаардлагатай. Тэгэхгүй бол сэргээгдэх эрчим хүчний тарифыг иргэд, аж ахуй нэгжүүд нуруундаа үүрдэг. Үүнийг буулгахын тулд хууль эрх зүйн орчныг өөрчлөх саналыг оруулж байна. Цаашид өрсөлдөөнт байдлаар үнэ тарифыг нь буулгана. Одоо  нэг кв цагт 300-400 төгрөг төлдөг. Мөн эрчим хүчний өөрийн зохицуулалт, тогтвортой байдлын асуудал байна. Жишээлбэл, нарны станц өдөрт 100 мВт-ыг үйлдвэрлэж байна. Ингээд зургаан цагаас хойшхи оргил ачааллын үеэр наргүй болчихдог учраас үйлдвэрлэлээ явуулж чадахгүй байна. Иймэрхүү хүндрэлүүд гаргаж буй учир зохицуулах шаардлагатай асуудлууд бий. Эрчим хүчний системийн тогтвортой байдалд нар, салхины станцууд тодорхой хэмжээнд сөрөг нөлөөллүүд гаргаж байна. Үүнийг зохицуулах дэвшилтэт технологийг ашиглах шаардлагатай. Зарим оронд хуримтлалын технологи ашигладаг болсон байна. Усан цахилгаан станцын сэргээгдэх эрчим хүчинд бид түлхүү анхаарал хандуулж байгаа. Энд хүндрэл гарах нь бага. Үүнийг бид дэмжих ёстой. Манай улсын эрчим хүчний бие даасан тогтвортой байдлыг хангахад усан цахилгаан станц хамгийн чухал нөлөө үзүүлнэ. Европын сэргээн босголтын банктай Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ТЭЗҮ-г бий болгох чиглэлд хамтран ажиллахаар тохирсон. Үүний дараа Ховд голыг түшиглэж усан цахилгаан станц барих хөрөнгийг олох ажлууд хийгдэнэ. Мөн Эгийн голын дэргэд усан цахилгаан станц барих асуудал яригдаж байгаа. 

-Уг усан цахилгаан станцыг барихад хэдий хэр хэмжээний хөрөнгө орох вэ. Эргээд мөн хэдий хэр хэмжээний зардлыг хэмнэх юм бол. Энэ талаар тооцоо, судалгаа хийсэн үү? 
-Даваад биелэгдэх юм байна лээ. Нар, салхины цахилгаан станц явуулах зөвшөөрлөөр 1300 мегаватт үйлдвэрлэж байгаа. Гэтэл манай улсын суурилагдсан хүчин чадал хэрэглээ 1000 мегаватт байгаа юм. Хэзээ ч нар, салхиар цахилгаанаа 100 хувь хангана гэж байхгүй шүү дээ. Ийм зөвшөөрлийг өгсөн нь бодлогын алдаа юм. Үүнийг зохицуулахад хүндрэл тулгараад байна. Энэ жил нарны 100 мегаваттай цахилгаан станц барина. Гэтэл нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 20 хувь байх ёстой. Энэ хувь нь хэтрээд явчихаж байгаа юм. Учир нь нарны цахилгаан станцын хүрээнд 600, 700 мегаваттын эрх өгчихсөн байна.