» » ЭХЗХ-ны ахмад ажилтан Ч.Баяр МУ-ын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол тэмдгээр шагнагдлаа

ЭХЗХ-ны ахмад ажилтан Ч.Баяр МУ-ын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол тэмдгээр шагнагдлаа

2018 оны 02 сарын 15,    352

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Монголын уламжлалт сар шинийн баяр Цагаан сарыг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн одон медаль хүртээлээ. Энэ үеэр Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Эрчим хүчний зохицуулах хорооны ахмад ажилтан Чойнмадагийн Баяр, Эрчим хүчний диспетчерийн үндэсний төвийн ахмад инженер Баасангийн Сандуйжав нарыг шагнасан юм.

 

ЭХЗХ-ны  ахмад ажилтан Ч.Баяр МУ-ын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол тэмдгээр шагнагдлаа

Өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хорооны хамт олон Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор шагнагдсан Эрчим хүчний зохицуулах хорооны ахмад ажилтан Чойнмадагийн Баярыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Ч.Баяр Монгол улсад бэлтгэгдсэн анхны инженерүүдийн нэг бөгөөд 1-р цахилгаан станцаас ажил амьдралынхаа гарааг эхлүүлж, Төвийн эрчим хүчний систем, Эрчим хүчний удирдах газар, Эрчим хүчний зохицуулах хороонд ажиллаж байсан юм. Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан энэ үеэр "Эрчим хүчний зохицуулах хорооны үндэс суурийг тавьж, энэ хамт олны дундаас өнөөдөр төрийн өндөр дээд шагналаар шагнагдсанд баяртай байна.

ЭХЗХ-ны  ахмад ажилтан Ч.Баяр МУ-ын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол тэмдгээр шагнагдлаа

 Эрчим хүчний салбарын хөгжил дэвшлийн төлөө хөлс хүч хөдөлмөр бүтээлээ харамгүй зарцуулж явсан ахмад буурлуудынхаа идэвх чармайлтын үр дүнд өнөөдөр энэ салбар өсч өндийсөн гэдгийг бид мартах учиргүй” хэмээн ярьж байлаа. Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ч.Баяр гуай "Би гайхамшигтай сайхан хүмүүсийн дунд ажиллаж, амьдарч, тэднээс асар их зүйлийг сурч мэдэж, тэдэнтэй хамтран зүтгэж явсандаа үргэлж баярлаж явдаг. Ажил амьдралын эхний гараа минь "Эрчим хүчний алтан үеийнхэн” гэж нэрлэгддэг ахмадуудын дунд эхэлсэн. Ид хийж бүтээх үеээ итгэл зүтгэлээ нэгтгэсэн үе тэнгийнхэнтэйгээ туулсан. Харин гавьяаныхаа амралтад гарах тэр үеэ би Эрчим хүчний зохицуулах хороо гэдэг шинэ байгууллагын шижигнэсэн залуучуудтай өнгөрөөсөн. Сайхан хамт олон гэдэг бүх амжилтын үндэс суурь нь байдаг юм шүү” хэмээн захиж байсан юм.