» ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДИЙН ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМД САНАЛ АВЧ БАЙНА

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДИЙН ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМД САНАЛ АВЧ БАЙНА

2018 оны 03 сарын 01,    442
 
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДИЙН 
ТӨЛБӨРТ  ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ
 

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 
1.1 Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээний тариф тогтоох аргачлалыг  Эрчим хүчний зохицуулах хорооноос боловсруулах хуулиар тогтоосон үүргийн хүрээнд цахилгаан, дулааны хангалтад хэрэглэгчдээс тавих шаардлагатай уялдуулан энэхүү журмыг  гаргав.
1.2 Журамд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн зүгээс хэрэглэгчдийн хүсэлтээр үзүүлж  байгаа үйлчилгээний тариф бодох аргачлалыг орлогод бүртгэх ангиллаас нь хамааруулан   тухайн байгууллагын үйл ажиллагааны орлогод бүртгэх тарифын нэмэлт үйлчилгээ ба үндсэн бус үйл ажиллагааны орлогод бүртгэх тарифын зохицуулалтын бус үйлчилгээ гэж ангилан боловсрууллаа.
1.3 Тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээг жагсаалтаар гарган, тарифыг хэрэглэгчид ойлгомжтой, энгийн байх бүтэцтэй, үйл ажиллагааны бодит өртөг, зардалд тулгуурлан энэхүү аргачлалын  дагуу бодож, Эрчим хүчний зохицуулах хороогоор жил бүр хянуулан мөрдөж ажиллана.

ХОЁР. ЗОРИЛГО
2.1 Энэхүү журмын зорилго нь эрчим хүчний дамжуулах, түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн зүгээс хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээний үнэ тогтоох аргачлалыг батлах, жишиг үнийг хянах замаар монополь зах зээл дээрх ажил үйлчилгээнд дур мэдэн төлбөр тооцох байдлаас сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

ГУРАВ. ХАМРАХ ХҮРЭЭ
3.1. Энэхүү журмыг эрчим хүчийг дамжуулах, түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагууд дагаж мөрдөнө.
3.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь энэхүү журмын 1.1 дүгээр зүйлд зааснаас бусад тусгай зөвшөөрлийн хүрээнд, чөлөөт зах зээл дээр хийх ажил үйлчилгээний үнэ, төлбөр энэ журмын зохицуулалтын хүрээнд орохгүй.
3.3  Энэхүү аргачлалаар бодож эрчим хүчний зохицуулах хороогоор хянуулсан үнэ нь тухайн үйлчилгээг үзүүлэх үнийн дээд хязгаар байх бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь хэрэглэгчдийг өөртөө татах, зах зээлийн өрсөлдөөнийг бий болгох зорилгоор тухайн жилд хянагдсан үнээс хямд үнээр үйлчилгээ үзүүлж болох боловч хянагдсан үнээс дээш хэтэрсэн үнээр хэрэглэгчдэд үйлчлэхийг хориглоно.

ДӨРӨВ. ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЭРХ, ҮҮРЭГ.
4.1 Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тооцож гаргасан тарифын үндэслэл үнэн зөв байдалд Зохицуулах хороо үнэлгээ өгөх үүрэгтэй бөгөөд шаардлага хангахгүй тохиолдолд дахин тооцоололт хийлгэхээр буцаана.
4.2 Үйлчилгээний тарифын бүтэц хэрэглэгчид ойлгомжтой энгийн байгаа эсэх, инфляцтай уялдаж байгаа эсэхийг хянана.  
4.3 Тарифын нэмэлт төлбөрт үйлчилгээний орлогыг  тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн  тарифт  тусгагдах  борлуулалтын орлогын шаардагдах хэмжээнд оруулж тооцон санхүүжилтийн нэмэлт үүсвэр болгоно.
 
ТАВ. ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
5.1 Тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь энэхүү журмын дагуу үйлчилгээнүүдийн үнэ тарифыг тооцоолж ирүүлэхдээ "Эрчим хүчний тухай” хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1-26.2.8 заалтуудыг баримтлана.
5.2 Үйлчилгээний үнэ,тарифын жагсаалтыг ирүүлэхдээ энэхүү журмын 5.1 дугаар зүйлд заасан нөхцөл бусад холбогдох заалтуудын биелэлтийг хэрхэн хангасан тухай тайлбарыг хамтад нь ирүүлнэ.   
5.3 Тухайн жилд мөрдөх төлбөрт үйлчилгээний Эрчим хүчний зохицуулах хороогоор хянуулсан жагсаалт, үнийг өөрийн веб хуудсанд байршуулсан байна. (Үйлчилгээний жагсаалт, үнийг хэрэглэгчийн ихэвчлэн авдаг үйлчилгээний хэлбэрээр, шууд авч хэрэглэхэд ойлгомжтой энгийн байдлаар багцалж нийтэлнэ.) 
5.4  Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрсдийн санал болгосноос илүү хямд үнэ санал болгосон бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ажилд саад  учруулах ёсгүй. 
5.5 Аюулгүй ажиллагааны үүднээс тухайн дэд станц тоног төхөөрөмжийг өмчилж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчийн шуурхай удирдлагын хүрээнд байгаа тоног төхөөрөмж дээр хийгдэх сэлгэн залгалтын үйлдлийг зөвхөн өмчлөгчийн шуурхай үйлчилгээний хэсэг хийнэ. Энэ үйлчилгээг авсан бусад тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү  журамд заасан аргачлалаар бодсон Эрчим хүчний зохицуулах хороогоор хянуулсан үнээр тооцсон төлбөрийг өмчлөгч тусгай зөвшөөрөл эзэмшигчид төлнө.
5.6 Энэхүү журам гарсантай холбогдуулан үзүүлсэн үйлчилгээний орлогын бүртгэл, хэрэглэгчдээс ирсэн гомдол саналд дотоод хяналтыг тавьж тогтмол-жуулах үүрэгтэй. 
5.7 Тарифын нэмэлт төлбөрт  үйлчилгээ болон тарифын зохицуулалтын бус төлбөрт үйлчилгээний орлого, зардлын бүртгэлийг сайжруулах арга хэмжээг дотооддоо авч хэрэгжүүлэн  бүртгэлийг үнэн зөв хийх үүрэгтэй.
5.8 Үйлчилгээний ажлыг багцалж төрөлжүүлэн, хянагдсан үнийн дээд хязгаарт багтааж шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгох эрхтэй.
5.9 Тарифын зохицуулалтын бус төлбөрт үйлчилгээний зохих хувийг хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах үйл ажиллагаанд зарцуулах үүрэгтэй.
5.10 Тарифын нэмэлт төлбөрт үйлчилгээний орлогыг тарифт  тусгагдах  борлуулалтын орлогын шаардагдах хэмжээнд оруулан тооцож хэрэглэгчид худалдах үнийг тогтоолгох тарифын саналаа ирүүлэх үүрэгтэй. 
5.10 Тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь тарифын нэмэлт төлбөрт үйлчилгээ, тарифын бус зохицуулалтын төлбөрт үйлчилгээний төлбөрийг энэхүү аргачлалаар бодон 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор  Эрчим хүчний зохицуулах хороонд хянуулахаар хүргүүлнэ.