» » ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА

ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА

2018 оны 04 сарын 11,    1210
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 274 дүгээр тогтоолоор Эрчим хүч хэмнэх үндэсний  хөтөлбөр (2018-2022)-ийг баталсан бөгөөд тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Эрчим хүчний сайдын 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 59 тоот тушаалаар баталлаа.

Хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааг жил бүр эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд, улсын хэмжээнд хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын төсвийн төсөлд тусгаж, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулан төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэх замаар санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон бөгөөд  хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар ханган хяналт тавьж,  Улсын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах чиг үүргийг Эрчим хүчний зохицуулах хороо хэрэгжүүлэн ажиллаж байна.
 
Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг дараах холбоосоор татаж авна уу.