» » Монгол Улсад ногоон барилгын үнэлгээний системийг хэрэгжүүлнэ

Монгол Улсад ногоон барилгын үнэлгээний системийг хэрэгжүүлнэ

2018 оны 04 сарын 13,    297

Өнөөдөр Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрчим хүчний зохицуулах хороо болон Олон улсын санхүүгийн корпораци Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү арга хэмжээнд Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, Байгаль орчин аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Олон улсын санхүүгийн корпорацийг төлөөлж Монгол Улс хариуцсан менежер Рандалл Риопелле нар болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

 

 Монгол Улсад ногоон барилгын үнэлгээний системийг хэрэгжүүлнэ

Санамж бичгийн хүрээнд барилгын эрчим хүч, усны хэмнэлт, материалыг үнэлэх замаар Монгол Улсын ногоон барилгын үнэлгээний системийг хэрэгжүүлж ажиллах юм байна.

Монгол Улсад ногоон барилгын үнэлгээний системийг хэрэгжүүлнэ

Эрчим хүчний зохицуулах хорооны хувьд Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, эрчим хүч хэмнэлтийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд барилгын эрчим хүчний алдагдлыг бууруулах, эрчим хүч хэмнэлтийн үзүүлэлтүүдийг тооцох, эрчим хүчний хэрэглээний зэрэглэл тогтоох, тооцоонд EDGE системийг ашиглах чиглэлээр Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран ажиллах юм байна. Мөн хүний нөөцийг сургах, чадавхыг бэхжүүлэх, холбогдох норм, стандартыг хөгжүүлэх, загвар төсөл хэрэгжүүлж ажиллахаар хоёр тал тохиролцжээ.