» » Кино хэлэлцүүлэг зохион байгууллаа

Кино хэлэлцүүлэг зохион байгууллаа

2018 оны 04 сарын 25,    1035

 

Эрчим хүчний зохицуулах хороо, Монголын үндэсний олон нийтийн телевизийн "Дэлхийн түүхүүд-Монголд” төслийн баг хамтран "Ногоон Эрчим Хүч ” сэдвийн хүрээнд кино хэлэлцүүлгийг энэ сарын 23-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

 Кино хэлэлцүүлэг зохион байгууллаа

 Хэлэлцүүлгийн хөтлөгчөөр МҮОНТВ-ийн сэтгүүлч Д.Оюунчимэг ажиллаж, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, удирдлагын ухааны доктор А.Тлейхан, Дэлхийн Эрчим Хүчний Зөвлөлийн Монгол дахь зохицуулагч, зөвлөх инженер П.Товуудорж, Японы Үндэсний Технологийн Хүрээлэнгийн Монгол дахь төлөөлөгч, доктор Ц.Байгалмаа, Монголын Эрчим Хүчний Ассоциацийн гүйцэтгэх захирал, техникийн ухааны доктор Г.Пүрэвдорж, МУИС-ийн багш, техникийн ухааны доктор А.Амарбаяр оролцсон юм. Нэвтрүүлэгт оролцогчид "Цахилгааны гачигдал” баримтат киног студиос шууд үзэж, Монголын эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, сэргээгдэх эрчим хүчний хөгжил, тулгарч буй саад бэрхшээл, даван гарах арга замын тухай нийтдээ 2 цаг 10 минутын хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. "ДЭЛХИЙН ТҮҮХҮҮД” төсөл онлайн платформ буюу FB, Twitter сувгуудаар үзэгчдэд шууд хүрдэг бөгөөд МҮОНТ-ийн 1-р сувгаар 21.05 минутаас 22.05 минут хүртэл үргэлжлээд онлайн платформд шилжиж, хэлэлцүүлэг 1 цаг 10 минут үргэлжилжээ.Онлайн платформыг нийт 83,571 хүн сонирхож, 16,931 хүн тогтож үзсэн байна. Мөн 427 хүн санал, хүсэлт ирүүлжээ.

Хэрэв та энэхүү нэвтрүүлэг, "Цахилгааны гачигдал" баримтат киног үзэхийг хүсвэл дараах линкээр нэвтэрч үзнэ үү.

https://www.facebook.com/worldstoriesmnb/

https://twitter.com/OyunaaDemchig

 Дашрамд сонирхуулахад "Дэлхийн түүхүүд” баримтат кино төсөл нь МҮОНРТ-д хэрэгжиж буй анхны "мульти-платформ” төсөл юм. Хараат бус контент бүтээж дэлхий дахинаа түгээдэг Даний "THE WHY” байгууллагатай МҮОНРТ хамтран ажиллах гэрээг үзэглэж, "Дэлхийн түүхүүд” баримтат кино контентийг 2018 оны 03 сарын 06 сараас эхлэн албан ёсны эрхтэйгээр олон нийтэд толилуулж эхлээд байгаа юм.