» “ДОРНОД БҮСИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМ” ТӨХК-ИЙН ХЭРЭГЛЭГЧДЭД БОРЛУУЛАХ ДУЛААНЫ ТАРИФЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

“ДОРНОД БҮСИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМ” ТӨХК-ИЙН ХЭРЭГЛЭГЧДЭД БОРЛУУЛАХ ДУЛААНЫ ТАРИФЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

2018 оны 04 сарын 30,    294
 
МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2018 оны .... дугаар
сарын ....-ны өдөр
  Дугаар ...  Улаанбаатар хот
 
Тариф батлах тухай
 
Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2, Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тарифын саналыг хянах, шалгах журмын 8 дугаар зүйлийн 8.2, 8.3 дахь заалтийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:
1. "Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг  хавсралтын ёсоор баталсугай.
2. Батлагдсан тарифыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Дорнод нийтийн аж ахуй” ХХК /Ч.Гантөмөр/-д үүрэг болгосугай.
3. Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тариф, зах зээлийн газрын дарга /Б.Болор-Эрднэ/-т даалгасугай.
4. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны "Тариф батлах тухай” 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 202 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
 

                   ДАРГА                                                    А.ТЛЕЙХАН

                   ЗОХИЦУУЛАГЧ                                      Д.БАССАЙХАН

                   ЗОХИЦУУЛАГЧ                                      Э.ТҮВШИНЧУЛУУН

                   ЗОХИЦУУЛАГЧ                                      У.МЯГМАРСҮРЭН
 
 

Эрчим хүчний зохицуулах хорооны
 2018 оны .... дугаар тогтоолын  хавсралт


"ДОРНОД БҮСИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМ” ТӨХК-ИЙН 
ХЭРЭГЛЭГЧДЭД БОРЛУУЛАХ ДУЛААНЫ ТАРИФ

1. Хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг (НӨАТ-гүй) ангиллаас нь хамааруулан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах байдлаар тогтооно:
 


 
———оОо———
 
Саналаа доорх цахим шуудангаар явуулна уу.
galbadrakh.b@erc.mn
Утас: 11-319357, 11-321935