» » "Монголын мэдээ" сувгийн сэтгүүлчидтэй уулзалт хийлээ

"Монголын мэдээ" сувгийн сэтгүүлчидтэй уулзалт хийлээ

2018 оны 05 сарын 11,    342

Өнөөдөр эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал, Үнэ тариф, зах зээлийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ нар Монголын Үндэсний олон нийтийн телевизийн "Монголын мэдээ” сувгийн сэтгүүлчидтэй уулзаж, эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, эрчим хүчний тухай хууль тогтоомжууд, Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, тэдний сонирохсон асуултад хариулт өглөө.

 

 

 

"Монголын мэдээ" сувгийн сэтгүүлчидтэй уулзалт хийлээ

Уулзалтын үеэр Эрчим хүч хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал "Монгол Улсын эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль 2015 онд батлагдсан. Энэ хуулийн дагуу Засгийн газраас "Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн босго хэмжээг тогтоох тухай” журам батлагдсан. Жишээлбэл жилдээ 5 сая кВт.ц болон түүнээс дээш хэмжээний эрчим хүч хэрэглэж байгаа уул уурхайн компани, 2 сая кВт.ц болон түүнээс дээш хэрэглээтэй үйлчилгээний газрууд үүрэг хүлээж, эрчим хүчийг үр ашигтай хэрэглэх төсөл арга хэмжээг компани дээрээ хэрэгжүүлж ажиллах юм. Одоогийн байдлаар 15 хувийн хэмнэлт хийхэд жилдээ 70-80 тэрбум төгрөг хэмнэх боломжтой” хэмээн онцолж байсан юм.

"Монголын мэдээ" сувгийн сэтгүүлчидтэй уулзалт хийлээ

Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тариф, зах зээлийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ энэ үеэр Монгол Улсын эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, хүндрэлтэй асуудлууд, үнэ тарифын тогтолцоо, мөн холбогдох хууль дүрмүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэрээр "Эрчим хүчний салбарын хэмжээнд 2017 онд 6.08 тэрбум кВт.ц цахилгаан, 8.9 сая Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэн, импортоор 1.5 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч худалдан авч, нийтдээ 835 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, салбарын дүнгээр 2.3 тэрбум төгрөгийн балансын ашигтай ажиллаласан. Манай улсын хувьд 2017 онд цахилгаан эрчим хүчний 80 хувийг дотооддоо үйлдвэрлэж, 20 хувийг импортоор худалдаж авсан байна. Нийтдээ 7.6 тэрбум төг/квт.ц эрчим хүч хэрэглэсэн. Үүний 6.1-ийг нь ОХУ болон БНХАУ-аас импортолсон. Манай улс төвийн болон баруун бүсийн эрчим хүчний системийн хувьд ОХУ-аас 370 орчим квт.ц эрчим хүч худалдаж авч, үүнд 79 орчим тэрбум төгрөгийн төлбөр төлж байна. Манай улс хилийн ойролцоох боомтууд, гурван цэгээр дамжуулан цахилгаан эрчим хүч худалдаж авч байгаа. Цаашид бид импортоор худалдаж авч байгаа цахилгаан эрчим хүчний хэрэглээг аль болох бууруулж, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа” гэдгийг онцолж, хэрэглэгчдэд үзүүлж байгаа үнэ тарифын хөнгөлөлтийн талаар мэдээлэл хийлээ.