» » Үзэсгэлэн, зөвлөгөөн болно

Үзэсгэлэн, зөвлөгөөн болно

2018 оны 05 сарын 14,    326

 

Зорилго: Монгол орны нөхцөлд тохирсон байгаль орчинд ээлтэй техник, технологи, инновацийн шинэ санаа, шийдлийг нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, олон нийтэд сурталчлан таниулах, шинийг санаачлагч, гарааны бизнес (Start-Up) эрхлэгчдийг хөрөнгө оруулагч, банк санхүүгийн байгууллагуудтай холбох, оролцогч талуудын хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх

Үзэсгэлэн, зөвлөгөөн болно

 

Зохион байгуулагчид:

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим

Эрчим хүчний зохицуулах хороо

Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага

Оролцогчид:, бодлого боловсруулагчид, хөрөнгө оруулагчид, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд, эрдэмтэн судлаачид, аж ахуйн нэгж байгууллага, иргэд, мэргэжлийн холбоод;

Байршил: МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд /үзэсгэлэн/

МҮХАҮТ-ын хурлын заал /зөвлөгөөн/

Хугацаа: 2018 оны 5 дугаар сарын 28-29-ны өдөр

Үзэсгэлэн, зөвлөгөөнийг дараах чиглэлээр зохион байгуулна. Үүнд:

·Эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээ, сэргээгдэх эрчим хүч

·Сайжруулсан түлш

·Бохир усыг цэвэрлэх, эргүүлэн ашиглах, дахин боловсруулах, усны хэмнэлттэй техник технологи нэвтрүүлэх

·Биотехнологи, нанотехнологийг үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлэх

·Аюултай, хортой материалын хэрэглээнээс зайлсхийх

·Агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах, түүнийг хэмжих, хяналт тавих

·Ногоон зээл. /Хас банк, Ариг банк, Ногоон санхүүгийн корпорац/

Үзэсгэлэнгийн талбай хязгаартай, үнэ төлбөргүй.

Бүртгэл: 5-р сарын 18-ны өдрийн 18:00 цаг хүртэл

Харилцах хаяг: М.Хосбаяр , Б.Оюунбат

Утас: 88013008, 99051059, 99010174

Цахим шуудан:khosbayarmangil@gmail.com