» Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн босго хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоолын төсөлд санал авч байна

Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн босго хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоолын төсөлд санал авч байна

2018 оны 05 сарын 22,    73
Төсөл
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

 2018 оны ... дугаар сарын ... -ний өдөр  Улаанбаатар хот

Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн
босго хэмжээг шинэчлэн тогтоох тухай

    Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн 5.1.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
    Нэг. "Үүрэг хүлээсэн хэрэглэгчийг тодорхойлох, үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүч хэмнэх хөтөлбөр, төлөвлөгөө, тэдгээрийг боловсруулах аргачлал, хэрэгжилтийг тайлагнах журам”-ыг шинэчлэн баталсантай холбогдуулан үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүчний жилийн хэрэглээний босго хэмжээг хавсралт ёсоор шинэчлэн тогтоосугай.
    Хоёр. Эрчим хүчний жилийн хэрэглээ нь хавсралтад заасан босго хэмжээнээс давсан хэрэглэгчийг үүрэг хүлээсэн хэрэглэгчээр шинээр болон шинэчлэн бүртгэх, тэдгээрт холбогдох хууль, журмыг мөрдүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний зохицуулах хороо /А.Тлейхан/-нд үүрэг болгосугай.
   Гурав. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Засгийн газрын 2016 оны 294 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
 
Монгол Улсын Ерөнхий сайд                У.ХҮРЭЛСҮХ

Эрчим хүчний сайд                            Ц.ДАВААСҮРЭН
 

Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн босго хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоолын төсөлд санал авч байна

Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн босго хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоолын төсөлд санал авч байна

 


Саналаа доорх цахим шуудангаар явуулна уу.
enkhjargal@erc.mn
Утас: 11-319317, 11-321935