» "Эрчим хүчний аудит хийх журам"-ыг шинэчлэх тухай Засгийн газрын тогтоолын төсөлд санал авч байна

"Эрчим хүчний аудит хийх журам"-ыг шинэчлэх тухай Засгийн газрын тогтоолын төсөлд санал авч байна

2018 оны 05 сарын 22,    359
Төсөл
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

 2018 оны ... дугаар сарын ... -ний өдөр  Улаанбаатар хот

Журам шинэчлэн батлах тухай

    Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн 5.1.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
    1. "Эрчим хүчний аудит хийх журам”-ыг 1 дүгээр, "Эрчим хүчний аудитын байгууллага болон эрчим хүчний мэргэжлийн байгууллагад тавих шаардлага, тэдгээрийг магадлан итгэмжлэх журам”-ыг 2 дугаар, "Үүрэг хүлээсэн хэрэглэгчийг тодорхойлох, үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүч хэмнэх хөтөлбөр, төлөвлөгөө, тэдгээрийг боловсруулах аргачлал, хэрэгжилтийг тайлагнах журам”-ыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.
    2. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн "Журам батлах тухай” 295 дугаар тогтоолоор баталсан "Эрчим хүчний аудит хийх журам”, "Эрчим хүчний аудитын байгууллага болон эрчим хүчний мэргэжлийн байгууллагад тавих шаардлага, тэдгээрийг магадлан итгэмжлэх журам”, "Үүрэг хүлээсэн хэрэглэгчийг тодорхойлох, үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүч хэмнэх хөтөлбөр, төлөвлөгөө, тэдгээрийг боловсруулах аргачлал, хэрэгжилтийг тайлагнах журам”-ыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
    3. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан журмуудыг мөрдүүлж ажиллах талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний зохицуулах хороо /А.Тлейхан/-нд, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний сайд /Ц.Даваасүрэн/-д тус тус үүрэг болгосугай.
 
Монгол Улсын Ерөнхий сайд                У.ХҮРЭЛСҮХ

Эрчим хүчний сайд                            Ц.ДАВААСҮРЭН
 

 
 
Саналаа доорх цахим шуудангаар явуулна уу.
enkhjargal@erc.mn
Утас: 11-319317, 11-321935