» “Төв Чандмань-ДЭХГ” ОНӨААТҮГ-ын тарифт санал авч байна

“Төв Чандмань-ДЭХГ” ОНӨААТҮГ-ын тарифт санал авч байна

2018 оны 06 сарын 04,    286
Төсөл
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2018 оны .... дугаар
сарын ....-ны өдөр
  Дугаар ...  Улаанбаатар хот
 
Тарифт батлах тухай

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсгийг тус тус үндэслэн, "Төв Чандмань-ДЭХГ” ОНӨААТҮГ-аас ирүүлсэн хүсэлтийг хянан хэлэлцээдтус Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.Төв аймгийн Зуунмод сумын төсөвт болон үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын хэмжүүрээр тооцох дулааны тарифыг 29,875.00 төг/ГДж-аар баталсугай.
2.Батлагдсан тарифыг 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Төв Чандмань-ДЭХГ" ОНӨААТҮГ /Ц.Жамбалсүрэн/-т үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай.

ДАРГА                                                         А.ТЛЕЙХАН
ЗОХИЦУУЛАГЧ                                           Д.БАССАЙХАН
ЗОХИЦУУЛАГЧ                                           Э.ТҮВШИНЧУЛУУН
ЗОХИЦУУЛАГЧ                                           У.МЯГМАРСҮРЭН
 
 
Саналаа доорх цахим шуудангаар явуулна уу.
luvsanjav@erc.mn
Утас: 11-319357, 11-321935