» » ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ОРОН ТООНЫ ГИШҮҮДЭД ЗОРИУЛСАН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ОРОН ТООНЫ ГИШҮҮДЭД ЗОРИУЛСАН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2018 оны 06 сарын 11,    412

Өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хорооны хурлын танхимд Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүдэд зориулсан мэргэшүүлэх сургалт эхэллээ.

 

 ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ОРОН ТООНЫ ГИШҮҮДЭД ЗОРИУЛСАН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Энэхүү сургалтад Улаанбаатар хот, 21 аймгийн Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүд хамрагдаж байгаа юм. Мэргэшүүлэх сургалт энэ сарын 11-15-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд "Эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг аймаг орон нутагт хэрэгжүүлэх”, "Цахилгаан, дулааны эрчим хүчийг хэмнэх боломж, түүний ач холбогдол”, "Барилгын эрчим хүч хэмнэлт ба боломж”, "Орон нутагт эрчим хүчний зохицуулалтыг хэрэгжүүлэх нь”, "Эрчим хүчний хэмнэлтийн тооцоолол ба үр өгөөж” гэсэн үндсэн таван багц сэдвийн хүрээнд явагдах юм байна.

 

ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ОРОН ТООНЫ ГИШҮҮДЭД ЗОРИУЛСАН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, Эрчим хүч хэмнэлтийн Үндэсний хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх талаар тодорхой зөвлөмж, чиглэл өгөх, дулаан цахилгаан, барилгын эрчим хүч хэмнэлт, үнэ тариф, тусгай зөвшөөрлийн зохицуулалтын талаар цогц мэдээлэл олгох зорилготой энэхүү сургалтыг Эрчим хүчний зохицуулах хорооны мэргэжилтнүүд, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн эрдэмтэн багш нар, Монгол Улсын зөвлөх инженерүүд удирдаж явуулах бөгөөд сургалтын үеэр

 

ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ОРОН ТООНЫ ГИШҮҮДЭД ЗОРИУЛСАН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүд "Ультросоник” ХХК, "Монгол базальт” ХК-ийн эрчим хүчний хэмнэлттэй бараа бүтээгдэхүүнтэй танилцаж, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрчим хүчний системийн үр ашиг төсөл, Хас банкны Эко банк төслийн талаар мэдээлэл авч, харилцан туршлага солилцох юм.

 

 

 

Эрчим хүчний зохицуулах хороо