» » “ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТ” АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА

“ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТ” АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА

2018 оны 06 сарын 11,    726

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк нь Мон-Энержи Консалт ХХК-тай  хамтран  эрчим хүчний инженер, мэргэжилтнүүдэд зориулан "Үйлдвэрлэлийн эрчим хүчний хэмнэлт” сэдэвт олон улсын сургалтыг зохион байгуулах гэж байна.
Сургалтын зорилго нь эрчим хүчний хэмнэлт, аудитын талаар мэдлэгтэй инженер, техникийн ажилтнуудын болон эрчим хүчний зөвлөхүүдийн практик мэдлэг чадварыг дээшлүүлэх, чадавхжуулах, мөн эрчим хүчний төслүүдийн чанар стандартыг сайжруулахад чиглэгдэнэ.
Сургалтыг Их Британийн LDK Consultants Engineers & Planners S.A. компанийн сургагч багш нар онол, практик, бодит жишээнд тулгуурлан сонирхолтой хэлбэрээр удирдан явуулна. Сургалтын хөтөлбөр болон бүртгэлийн хуудсыг доорх линкүүд дарж үзнэ үү.
Сургалтын агуулга:
  • Эрчим хүчний хэмнэлт Монгол улсад
  • Эрчим хүчний хэмнэлтийн аудит хийх
  • Эрчим хүчний менежментийн систем - Хяналт шинжилгээ хийх ба зорилтуудаа тодорхойлох
  • Бойлер
  • Уурын систем
  • Хөдөлгүүр/Давтамж хувиргагч /Шахсан агаар /Насос
  • Дулаан, цахилгаан эрчим хүчний хослон үйлдвэрлэл
  • Хаягдал дулааныг ашиглах
  • Үйлдвэр дээр дадлага хийх
  • Эрчим хүчний хэмнэлтийн төлөвлөгөө,  төслүүдийг хэрэгжүүлэх ба хөгжүүлэх  
  • Цаг уурын өөрчлөлт түүнд дасан зохицох
  • Эрчим хүчний хэмнэлтийн зөвлөх үйлчилгээний зах зээл  
  • Эрчим хүчний хэмнэлтийн төслүүдийн санхүүгийн шинжилгээнүүд
Оролцогчдын тоо хязгаартай тул та яг одоо бүртгэлийн хуудсыг бөглөж, Имэйлээр ирүүлэн сургалтад бүртгүүлнэ үү!

Сургалтын төлбөр: 108 евро
Оролцогчдын тоо: 15
Оролцогчдод тавигдах шаардлага: Инженерийн чиглэлээр 3-с дээш жил ажилласан туршлагатай байх
Хаана:   Корпорейт Зочид Буудал 
Хэзээ: 2018.06.26-2018.06.29 өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд болно. 
Утас: +976 99169999
И-мэйл хаяг: batgerel@monenergy.mn