» » “ДУЛААНЫ СҮЛЖЭЭНИЙ ШИНЭ ТЕХНИК ТЕХНОЛОГИ, ҮР АШИГ” УУЛЗАЛТ-ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

“ДУЛААНЫ СҮЛЖЭЭНИЙ ШИНЭ ТЕХНИК ТЕХНОЛОГИ, ҮР АШИГ” УУЛЗАЛТ-ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2018 оны 06 сарын 25,    411

Дулаан, түгээх, дулаанаар хангах үйл ажиллагаа эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн "ДУЛААНЫ СҮЛЖЭЭНИЙ ШИНЭ ТЕХНИК ТЕХНОЛОГИ, ҮР АШИГ” сэдэвт уулзалт зөвлөгөөн өнөөдөр боллоо.

“ДУЛААНЫ СҮЛЖЭЭНИЙ ШИНЭ ТЕХНИК ТЕХНОЛОГИ, ҮР АШИГ” УУЛЗАЛТ-ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Энэхүү уулзалт зөвлөгөөнийг Эрчим хүчний зохицуулах хороо, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаОрон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, "Хувийн орон сууц, нийтийн аж ахуйн хөгжлийн төв” ТББ, "Орон сууц, нийтийн аж ахуйн мэргэжлийн холбоо” ТББ, "УБДС” ТӨХК хамтран зохион байгуулж байгаа бөгөөд "ДҮТ” ХХК, ШУТИС-ийн эрдэмтэн багш нар, дулааны цахилгаан станцууд, тусгай зөвшөөрөл эзэмшигч 90 гаруй байгууллагын 200 орчим төлөөлөл оролцлоо.

 “ДУЛААНЫ СҮЛЖЭЭНИЙ ШИНЭ ТЕХНИК ТЕХНОЛОГИ, ҮР АШИГ” УУЛЗАЛТ-ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Зөвлөгөөний нээлтийн ажиллагаанд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан болон Улаанбаатар хотын Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нар оролцлоо.

 Зөвлөгөөний үеэр дулааны сүлжээний бодлого, төлөвлөлтийн талаар Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Ё.Энхтуяа танилцуулж, "УБДС" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бямба-Очир дулаан хангамжийн хөгжлийн чиг хандлагын талаар илтгэл тавьж хэлэлцүүллээ. Мөн "Улаанбаатар хотын хэрэгцээний халуун ус бэлтгэх системийг сайжруулах”, "Дулаан хангамжийн системд ухаалаг тоолуур ашиглах” нь зэрэг илтгэлүүдийг сонсч, олон улсад хэрэгжүүлж буй шинэ туршлага, техник технологийн нэвтрүүлэх талаар ярилцсан юм.

 “ДУЛААНЫ СҮЛЖЭЭНИЙ ШИНЭ ТЕХНИК ТЕХНОЛОГИ, ҮР АШИГ” УУЛЗАЛТ-ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Өнөөдөр улсын хэмжээнд 290.9 мянган дулааны эрчим хүчний хэрэглэгч байгаа бөгөөд үүний 84 орчим хувь нь буюу 191629 хэрэглэгч Улаанбаатар хотод байна. Нийт дулааны эрчим хүч хэрэглэгчдийн 276 мянга нь айл өрх, 21.3 мянга нь аж ахуй нэгж байдаг. Мөн дулаан дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй 82 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, хэрэглэгчдийг дулаанаар хангаж байна. Сүүлийн жилүүдэд дулааны эрчим хүчний хэрэглээ байнга өсч байгаа бөгөөд өнгөрсөн 2017 онд 8.7 сая Гкал дулаан түгээсэн байна. Энэ үзүүлэлтийг 2016 онтой харьцуулахад дулааны хэрэглээ 2.5 хувиар өсчээ. Тиймээс дулааны эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, хэмнэлт, үр ашигтай хэрэглээг бий болгох, орчин үеийн шинэ дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж, нутагшуулах зайлшгүй шаардлагатай байгааг зөвлөгөөнд оролцогчид онцолж байлаа. Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч хэмнэлтийн газрын мэргэжилтэн Н.Бадамцэцэг "Дулаан хангамжийн системд шинэ техник, технологийг нэвтрүүлж эрчим хүч хэмнэх боломжууд” сэдвээр илтгэл тавьсан бол Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн "Улаанбаатар хотын угсармал орон сууцны дулаан техникийн шинэчлэлт" төслийг хэрэгжүүлж, эрчим хүчний хэмнэлт бий болгох тухай сонирхолтой мэдээлэл өглөө.

 “ДУЛААНЫ СҮЛЖЭЭНИЙ ШИНЭ ТЕХНИК ТЕХНОЛОГИ, ҮР АШИГ” УУЛЗАЛТ-ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

 Дулааны эрчим хүч дамжуулах түгээх техник технологи хоцрогдсон, шугам сүлжээ хуучирч муудсан, хэрэглэгчийг дулааны эрчим хүчээр найдвартай хангахад хөрөнгө санхүүгийн бэрхшээл хүнд байгаа энэ үед Эрчим хүчний зохицуулах хорооноос "Дулааны сүлжээний шинэ техник технологи, үр ашиг” сэдэвт уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулж байгаад зөвлөгөөнд оролцогчид талархал илэрхийлж байсан юм. Энэхүү зөвлөгөөнөөс хэрэглэгчдийг чанарын шаардлага хангасан дулааны эрчим хүчээр хангах талаар ярилцаж, зөвлөмж гаргажээ. Зөвлөмжид тусгай зөвшөөрөл эзэмшигчид холбогдох хууль, дүрэм, журам, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын хүрээнд үйл ажиллагаагаа явуулах, тулгамдаж буй хүндрэлтэй асуудлыг хэрхэн шийдвэрлэх, цаашид ямар арга хэмжээ авах талаар олон асуудлыг тусгаж өгсөн байна.