» » “БАГАНУУР ЗҮҮН ӨМНӨД БҮСИЙН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК- Д ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА

“БАГАНУУР ЗҮҮН ӨМНӨД БҮСИЙН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК- Д ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА

2018 оны 06 сарын 25,    134

Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит 16 дугаар хурлаар "Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын хэрэгжилтэд 2018 оны 5 сард хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын дүнг хэлэлцлээ.
Шалгалтын дүнгээр "БЗӨБЦТС” ТӨХК хэрэглэгчдээс авах авлагыг 890.7 сая төгрөгөөр, өр төлбөрийг 934.6 сая төгрөгөөр тус тус бууруулж, Нэг худалдан авагчтай загварын орлого төвлөрүүлэлтийг 101.5%-д хүргэн өрийг 752.8 сая төгрөгөөр бууруулсан нь цахилгаан түгээх, хангах компаниуд дунд хамгийн сайн жишиг үзүүлэлт болохуйц байгаагийн зэрэгцээ тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны орлого, зардлыг төлөвлөх, гүйцэтгэлийг тайлагнах үйл ажиллагаа тогтмолжиж, мэдээ тайланг хугацаанд нь чанартай гаргаж байгааг онцолсон байна.

Компанийн хэмжээнд хүний нөөцийн болоод эрчим хүч хэмнэлтийн баримт бичгийг боловсруулж, мөрдөх талаар онцгойлон анхааруулжээ.
Хяналт шалгалтаар ЭХЗХ-ны тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, тариф батлах тухай 2017 оны 32, 188, 234 дүгээр тогтоолын хэрэгжилт болон хэрэглэгчдэд борлуулах цахилгаан эрчим хүчний тарифын мөрдөлтийг шалгаад тус компанийн цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа хангалттай түвшинд байна гэж дүгнэлээ.

--oOo--