» ДОРНОГОВЬ АЙМГИЙН ХАТАНБУЛАГ СУМЫН ХАНГИ ХИЛИЙН БООМТЫН ХЭРЭГЛЭГЧДЭД БОРЛУУЛАХ ЦАХИЛГААНЫ ТАРИФТ САНАЛ АВЧ БАЙНА

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ХАТАНБУЛАГ СУМЫН ХАНГИ ХИЛИЙН БООМТЫН ХЭРЭГЛЭГЧДЭД БОРЛУУЛАХ ЦАХИЛГААНЫ ТАРИФТ САНАЛ АВЧ БАЙНА

2018 оны 07 сарын 06,    40
Төсөл

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2018 оны .... дугаар
сарын ....-ны өдөр
  Дугаар ...  Улаанбаатар хот

Тариф батлах тухай

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, "Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас ирүүсэн хүсэлтийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги хилийн боомтын  үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад борлуулах цахилгааны тарифыг нэгдүгээр, айл өрхөд борлуулах цахилгааны тарифыг хоёрдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай. 
2. Батлагдсан тарифыг 2018 оны ... дугаар сарын ... -ны өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК /Н.Тавинбэх/-д үүрэг болгосугай. 
3. Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай. 

 
ДАРГА                                А.ТЛЕЙХАН
ЗОХИЦУУЛАГЧ                        Д.БАССАЙХАН
ЗОХИЦУУЛАГЧ                        Э.ТҮВШИНЧУЛУУН
ЗОХИЦУУЛАГЧ                        У.МЯГМАРСҮРЭН
 
 

Эрчим хүчний зохицуулах хорооны 
2018 оны ... дугаар сарын ... -ны өдрийн
...  дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт
 
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ХАТАНБУЛАГ СУМЫН ХАНГИ ХИЛИЙН 
БООМТЫН ҮЙЛДВЭР, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГАД БОРЛУУЛАХ ЦАХИЛГААНЫ ТАРИФ

1. Үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагад борлуулах цахилгааны тарифыг (НӨАТ-гүй) ангиллаас нь хамааруулан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах байдлаар тогтооно:

Тайлбар: Өдөр, орой, шөнийн тарифыг мөрдөх хугацааг тоолуурын цагаар тооцно.


---oOo---
 

Эрчим хүчний зохицуулах хорооны 
2018 оны ... дугаар сарын ... -ны өдрийн
...  дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ХАТАНБУЛАГ СУМЫН ХАНГИ ХИЛИЙН 
БООМТЫН АЙЛ ӨРХӨД БОРЛУУЛАХ ЦАХИЛГААНЫ ТАРИФ

1. Айл өрхөд борлуулах цахилгааны тарифыг (НӨАТ-гүй) ангиллаас нь хамааруулан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах байдлаар тогтооно:  

Тайлбар: Өдөр, орой, шөнийн тарифыг мөрдөх хугацааг тоолуурын цагаар тооцно.


---oOo---

 
Саналаа доорх цахим шуудангаар явуулна уу.
ulambadrakh@erc.mn
Утас: 11-319357, 11-321935